“МИ-8”-аас ирсэн аюулын дохиог “сонсоогүй” гэв үү?

“МИ-8”-аас ирсэн аюулын дохиог “сонсоогүй” гэв үү?

Мөнгөнморьтод “ослын буулт” хийсэн “МИ- 8” нисдэг тэрэгтэй холбоотой ноцтой асуудал өчигдөр Иргэний нисэх хавиар ихээхэн хэл ам таталжээ.

Нисэх онгоц, нисдэг тэрэгнүүдэд гэнэтийн ослын үед дохио дамжуулах ELT гэдэг төхөөрөмж суурилуулсан байдаг аж.

Тодруулбал, Emergency Locator Transmeter хэмээх энэ төхөөрөмж нь онгоц, нисдэг тэрэг ямар нэгэн аюулд орсон тохиолдолд олон улсын 121.5 долгион дээр дохио дамжуулж мэдээллийг өгөх үүрэгтэй юм байна.

Уг дохиог тухайн улсын иргэний нисэхийн Хөдөлгөөний аюулгүй байдлын алба хүлээн авч шуурхай арга хэмжээ авах ёстой гэнэ.

Мөнгөнморьтод газардах үедээ салхинд цохиулж, сэнсээрээ газар савсан гэж албаны хүмүүсийн тайлбарлаад байгаа явдлын үеэр нисдэг тэргэнд байсан ELT төхөөрөмж үүргээ гүйцэтгэж дохио дамжуулжээ.

Гэтэл ИНЕГ -ын Хөдөлгөөний аюулгүй байдлын албаныхан үүнийг “сонсолгүй” өнгөрсөн байна. Бүр нисэхийн цагдаа, Зам тээврийн яам, иргэний нисэхийн шалгалтын багийнхан газар дээр нь очиход ч уг дохио ажилласаар байсныг эх сурвалж хэлж байна.

Өдгөө тус газрынхан дотооддоо энэ алдааг бие бие рүүгээ чихэж сууна. Аз болж нисдэг тэрэг хөлсөлж явсан хүмүүс сансрын холбооны утсаараа хэл дуулгасан аж.

Хэрэв нисдэг тэргэнд явсан хүмүүс ийм холбоотой байгаагүй бол, “ослын буулт”-ын үеэр муу зүйл болсон бол иргэний нисэхийн хөдөлгөөний аюулг үй байдлын алба мэдэж шуурхай арга хэмжээ авч чадахгүйгээр байжээ.

Б.Заяа /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих