Үгийн хүч /өгүүллэг/

Untitled04004444Нэгэн сохор өвгөн “Би сохор хүн, надад тусалж өглөг хайрлаач” гэсэн бичигтэй самбар хажуудаа тавиад  гадаа гудамжинд гуйлга хийж байж гэнэ. Гэтэл хажуугаар нь өнгөрсөн нэгэн залуу самбар дээрх бичгийг уншаад түүнд өглөг өгөхийн оронд самбар дээр нь нэг юм биччихээд яваад өгчээ.
Түүнийг явснаас хажуугаар нь явсан бараг хүн бүр л түүнд мөнгө шидэж байлаа. Тэр залуу юу бичсэн байв аа?
” Өнөөдөр маш сайхан өдөр байна. Гэвч би тэр сайхан нар, цэлмэг тэнгэрийг харж чадахгүй.” гэж бичсэн байжээ.
Үгийн хүч гэдэг энэ билээ. Ганц үгээр бүхнийг өөрчилж ч болох учир хэрэггүй үгийг нэгэндээ бүү хэлцгээе, хэрэгтэй цагт нь урмын үгээр нэгнээ шагнацгаая, хүмүүс ээ!


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.