Цөмийн хаягдал хаях нь ҮНЭН…

Монгол улсын маань ирээдүйд маш ноцтой аюул заналхийлж байгаа энэ үед хүмүүсийг ХУУРАН МЭХЛЭХ, ТАРХИ УГААХ зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байгаад сэтгэл зовнисны үүднээс үүнийг бичиж байна.

Монгол улсад ЦӨМИЙН ХАЯГДАЛ булшилна гэдгийг өнгөрөгч 3 сард АНУ-д болсон олон улсын хурал дээр Америкийн Эрчим хүчний яамны хэлтсийн дарга нэр хүнд бүхий ноёнтон мэдэгдсэнийг хэвлэл мэдээлллийн хэд хэдэн сувгуудаар цацсан боловч Монголын Засгийн газар (Цөмийн энергийн газар) болон зарим нэг нэр хүнд бүхий албатнууд (О. Чулуунбат, ГХЯ-ныхан, Чадраа) үгүйсгээд өнгөрсөн билээ.

Тэд ингэж ард түмнээ хууран мэхлээд зогсохгүй цөмийн хаягдлыг хал балгүй ХОРГҮЙ зүйл гэж итгүүлэхийг эрээ цээргүйгээр оролдсоор, АЦС барихыг аюулгүй хэмээн сурталчилcaap байна. Улс төрчид монголчуудынxaa гадаад хэлний мэдлэг дутмаг,  цөмийн физик, химийн талаар хангалтгүй сайн мэддэг зэргийг далимдуулан гадны албаны хүмүүс, дипломат ажилтнуудыг эгээтэй л өөрсдтэйгээ ижил  амандаа орсон мэдэх мэдэхгүй зүйлээ бурж байдаг мэтээр ойлгуулахыг хичээж, мөн нэр хүнд бүхий NTI мэдээллийн байгууллагын нэр хүндийг унагаах, цацагдсан мэдээллийг үгүйсгэх ичгүүргүй оролдлогуудыг удаа дараа хийсэн.

Гэвч даравч дардайна, булавч бултайна гэгчээр  Монголд цөмийн хаягдал булшлах тухай мэдээлэл ҮНЭН гэдэг нь олон баримтаар нотлогдож байгаа:

1) Олон улсын нэр хүндтэй хурлын аудио бичлэг болон хурлын ярианы протоколыг хурлыг зохион байгуулсан Карнеги сангийн сайт дээр бэлэн байна.    http://carnegieendowment.org/events/?fa=viewSubEvent&id=43479

http://newmediamanager2.net/popup/1518

2) Тэр хуралд суусан, асуулт тавьсан хүмүүс (Jeffrey Lewis) өөрсдийн сайт дээр Монголд цөмийн хаягдал булшлах тухай ярьсаныг батлан бичсэн байна. http://lewis.armscontrolwonk.com/archive/3863/mongolia

3) АНУ-ын эрчим хүчний яамны хэлтсийн дарга Ричард Стратфордын хэлсэн зүйлүүд батлагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн намраас энэ талаар ярилцаж эхэлсэн гэдэг нь АНУ-ын Эрчим хүчний Яамны дэд сайд Даниел Понеманы 10 сард Монголд хийсэн айлчлалыг хэлж байгаа.

http://www.mfat.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=519:2010-09-22-08-37-16&Itemid=63〈=mn

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр,  “Монатом”  компаний захирал Р. Бадамдамдин нар 2010 оны 11 сард Вашингтон DC явж АНУ-ын Эрчим хүчний яамныхантай энэ талаар ярилцсан байна.

http://www.vip76.mn/altangerelpg/onclox-medee/18462-uix-yn-gishuun-paltangerel-cbatbayar-nar-vashingtond-ochij-comiin-erchim-xuchnii-salbaryn-turshlagaas-sudlajee-.html?tmpl=component

4) Мэдээллийг цацсан NTI –Nuclear Threat Initiative (Global Security Newswire) байгууллагыг нэр хүндийг унагаах гэсэн удаа дараа оролдлого хийсэн. Гэтэл түүний ТУЗ-ын дарга нь тэрбумтан, СNN-ийг үндэслэгч Тэд Тернер, бусад гишүүд нь НҮБ-ын зөвлөх Nafis Sadik, тэрбумтан, өглөгийн эзэн Warren Buffett, Нобелийн шагналт Харвардын профессор эдийн засагч Amartya Sen гээд нэр хүндтэй олон гишүүд байна. Тэд тийм үл бүтэх хүмүүстэй холбогдож, худал мэдээлэл цацаж суух хүмүүс биш ээ.

http://www.nti.org/b_aboutnti/b1_board.html

5) Энэ мэдээлэл үнэн байсныг баталсан нийтлэл Японы Майничи сонинд 2011 оны 5 сарын 9-нд гарчээ.  http://headlines.yahoo.co.jp/hl?a=20110509-00000001-maip-soci

Энэ мэдээллийг Google Translate ашиглан орчуулж үзээрэй. Мөн энд маш товч англиар байна.  http://www.unuudur.com/?p=15197

Mэдээнд гадныхан Монголд атомын цахилгаан станц барьж өгсөн нэрээр (өөрөөр хэлбэл технологио хуваалцсаны хариуд) хаягдлаа Монголд булах тухай гэрээ хийгдэж гарын үсэг зурахад бэлэн болсон тухай яригдаж байна.

6) Тэгээд ч энэ бол цөмийн хаягдал булшилж асар их мөнгө хармаалах гэсэн анхны оролдлого бус гэдгийг баталсан сурвалжууд байна (2004 оны Тайваний сонин, судлаач Ганхуяг болон УИХ-ын гишүүн Д. Энхбатын ярилцлага)–дороос үзнэ үү? Мөн golomt.org дээр тавьсан материалаас үзэж болно.

http://tsahimurtuu.mn/main/20040601306.htm

http://gankhuyag.wordpress.com/2011/04/02/hjdhei/

http://enkhbatd.wordpress.com/2009/07/10/авлигад-идэгдсэн-засаг-төр-ураны-бизн/

Дэлхий нийтээрээ энэ талаар бичиж шуугиж байхад Монголчууд бид “энэ бүхэн худал” гэсэн төр засгийнхаа үгэнд итгээд суугаад байx yy? Чин үнэндээ бол эрх баригчид  Монголын ард түмнийг дэндүү басамжилж, дорд үзэж худал мэдээллээр тархийг нь угааж хуурч болно гэж үзэж байгаад дургүй хүрч байна. Интернэт гэгч хөгжсөн, Монголчууд бид цөөхөн ч хэдий гадна дотногүй өндөр боловсрол эзэмших болсон өнөө үед ард олноо ингэж басамжлах нь биднийг аанай л нөгөө хөмөрсөн тогоондоо харанхуй бүдүүлгээрээ байгаа гэж эндүүрсний шинж бололтой.

АРД ОЛНЫ ТАРХИЙГ ЗАД УГААЖ БУЙ ТЭР ХҮМҮҮС ХЭН БЭ? Тэд хэний эрх ашигт үйлчилж байна вэ?

Гадаад Хэргийн сайд Г. Занданшатар

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А. Ундраа (АНУ-д сургууль төгссөн ураны мэргэжилтэн)

УИХ-ын гишүүн О. Чулуунбат

УИХ-ын гишүүн  П. Алтангэрэл

УИХ-ын гишүүн асан Р. Бадамдамдин (МонАтом компаний захирал)

УИХ-ын гишүүн Ц. Батбаяр

академич Чадраа нар орж байна

Энэ жагсаалт цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

Харамсалтай нь манай зарим сэтгүүлчид сенсаци хэт хөөцөлдсөнөөс ч тэр үү эсвэл тодорхой ашиг сонирхолд үйлчилдэг болоод ч тэр үү асуудлын голыг олохгүй буруу зөрүү зүйл бичиж улмаар чухал асуудлын ач холбогдол, нэр хүндийг унагаах, ард түмнийг төөрөгдүүлэх явдал цөөнгүй болжээ.

ОХУ-ын төрийн өмчийн “РосAтом” корпораци өмнө нь яг ийм байдлаар ард түмнээ хуураад нутагтаа цөмийн хаягдал олон жилээр булсан түүхтэй. Манай албан тушаалтнууд Орос ах нараасаа огтхон ч дээрдэхгүй, нэг тэрэгний 2 дугуй гэдэг нь тодорхой байна. Манайхан ч бас дутахгүй гэдгээ үзүүлэх гээд “МонАтом” гэгч төрийн компани байгуулчихаад булшилчих цөмийн хаягдал хайгаад “давхиж “явна.

Энэ талаар бүтэн сар шахуу судалж бичсэн 100 орчим хуудас бичиг баримтыг golomt.org дээр цувралаар нийтэлж байна.

Сонирхож үзээрэй.

Хүндэтгэсэн,
Амарлин
golomt.org


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.