“Да хүрээ трейд” ХХК-д хийсэн шалгалт

d26646caf4d12cdfgreat

Да хүрээ трейд” ХХК нь 1991 оны 5 дугаар сарын 19-нд байгуулагдсан одоогийн байдлаар автомашины борлуулалтын зах зээлийн 65 хувь нь төвлөрөн явагдаж байгаагийн зэрэгцээ байнгын болон улирлын шинж чанартай 5000 гаруй иргэн, аж ахуйн нэгж автотехникийн худалдаа, үйлчилгээ явуулдаг байна. Худалдаа үйлчилгээний “Да хүрээ трейд” ХХК-ийн захирлын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 21 тоот тушаалаар Ажил үйлчилгээний журам болон түрээс, хураамжийн тарифыг шинэчлэн баталсан байна.

Зарим ахуй эрхлэгчидтэй ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулан ажилладаггүй мөртлөө 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хуучин автомашины зогсоолд худалдаа эрхлэгч 106 аж ахуй эрхлэгчээс нэг зогсоолыг түрээслүүлдэг бөгөөд уг түрээсийн харилцаанаас үүсэх үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор барьцаа гэх 30.000 төгрөгийг нийт 200 зогсоолоос 12.000.000 сая төгрөгийг /арван хоёр сая төгрөг/ гаргуулан авсан болох нь тогтоогдож байна. Гэтэл Иргэний тухай хуулийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, мөн хуулийн 231.1-т “Үүргийн гүйцэтгэлийг дараахь аргаар хангана:… 231.1.4. барьцаа” гэж тус тус заасан байна гэж заасныг зөрчсөн байна. Иймд “Да хүрээ трейд” ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийн худалдааны талбайг бусдад аж ахуйн зориулалтаар түрээслүүлэхдээ дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулаагүй, барьцаа төлбөрийг үндэслэлгүйгээр авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга хэрэглэх” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Мөн тус компанийн “Техникийн худалдаа үйлчилгээний “Да хүрээ трейд” ХХК-ийн ажил үйлчилгээний журмын 5 дугаар зүйлд Худалдаа, үйлчилгээ эрхлэгч, үйлчлүүлэгчдээс хориглох зүйлүүдийг тодорхой зааж өгсөн байна. Мөн журмын 6.1.6 –д сануулга шаардлагыг эс хүлээж авах, эсэргүүцэх, хориглосон газар машинаа орхиж явах зэрэг зөрчил гаргасан тохиолдолд олон нийтийн байцаагч, цагдаагийн хэсэгт мэдэгдэж, хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байна.

Түүнчлэн уг журмын 7.3-т Энэ журмын 5.1.1-5.1.16-д заасныг зөрчсөн иргэнд байцаагч, холбогдох албан тушаалтан 5.000-50.000 төгрөгийн хариуцлагын төлбөр ноогдуулна гэж заасан байна. “Да хүрээ трейд” ХХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 1-нээс 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд дахь кассын баримтыг авч үзэхэд 28 аж ахуй эрхлэгчид нийт 560.000 төгрөгийн /таван зуун жаран мянган төгрөг/ хариуцлагыг төлбөр ноогдуулсан болох нь тогтоогдож байна.

“Да хүрээ трейд” ХХК-ийн байцаагчид тус худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдэд захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа үйлдэл нь Захиргааны хариуцлагын тухай 7 дугаар зүйлд хуульд “Захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан Дараахь албан тушаалтан энэ хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэх бүрэн эрхийг эдэлнэ” гэж заасныг зөрчсөн байна. Иймд дээрх 3 зөрчлийг арилгахыг улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болголоо.

ШӨХТГ

WWW.FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих