“Кино урлагын дээд сургууль” нэртэй алуурчин бэлтгэх сургууль

Энэ бол кино урлагын дээд сургууль гэх нэртэй сургууль. Би энэ сургуульд 2009 онд элсэн орсон одоо 2-р курсын оюутан.

Анх намайг 9 сарын 1-нд орход л дээд курсын сүрхий ахархасан залуус хялан зэхэн хархад нь ямар сургууль вээ гэдэгийг нь шууд л таамгалсан. Бодсоноор ч болсон курсын ялгаа дарамтаараа монголдоо #1 сургууль. Хагас цэрэгжсэн гэж нэр өгчөөд адилхан сурах гэж яваа оюутан залуусаа хайр найргүй зодож мөнгийг нь дээрэмдэж энэ бол кино урлагын дээд сургуулийн хууль гэж тайлбарлана.

Намайг орсон жил буюу 1р курс-д байхад хамт орсон бусад 1р курсын эрэгтэй оюутануудыг одоогийн 3 тэр жилийн 2-н залуус бүтэн өдөржин дагуулж явж зодож тэгээд зогсохгүй байгаа мөнгөөр нь архи авхуулан ууж утас үнэд хүрэх зүйлсийг нь хүртэл ломбарданд тавьж ууж байсан гэж байгаа. Аз болж тэр өдөр би нүдийг нь хариулж байгаад мурьж чадсан. Түрүү жил 2 хүүхэд хэвтэрт ортолоо зодуулаад амьдралын гараа гэж нэрлэдэг дээд сургуульдаа орж ирээд 7 хонолгүй орхисон. Бусад нь ч бас айж, залхаж, уурлаж гарсаар байсан. Үнэнийг хэлхэд би ч багагүй зовлон үзэж гарах талаар бас бодож л явсан.

Харин одоо 2-р курс-д манай үеийн эрэгтэй оюутануудын тал нь л орсон яг энэ маягаар хасагдасаар. 1-р курсээ бодуул 2-д ороод гайгүй болох байх гэсэн бас ялгаагүй ээ 3 4-р курсын залуус архи олж ир нэгийнхан чинь том байна дүү нараа хүмүүжүүл гэж зодож бас цаагуураа хатгана. Хамгийн тэнэг зүйл нь надтай хамт зодуулж дээрэлхүүлж 2-р курсд орсон залуусын дийлэнх хэсэг нь өөрсдөө ямар байдагыг нь үзчихээд өөрсдөө 1-р курсынхан зодож дээрэмдэж кино урлагын дээд сургуулийн бусармаг ёс заншилийг нь залгаж авсан явдал. Захирал багш байтугай цагдаа нь хүртэл ийм байдалыг зогсоож чадахгүй байсаар л.

Хэлсэн мөнгийг нь хэлсэн цагт нь олж очих ёстой чадахгүй бол зодуулна. Дээд курсын ахтай таарвал зогсож мэдлэх ёстой үгүй бол бас зодуулна, бүгдийнх нь нэрийг цээжлэх ёстой миний нэрийг мэдэх үү гэж асуухад нь мэдэхүй бол бас зодуулна, за тэгээд дээд курсын хүн уйдаад хүн зодмоор байвал бас зодуулна гэх мэт. Өөдөөс нь хэдэрлэж муудалцавал бүх 2 3 4-р курсын залуус нийлж зодно, цагдаад хэлвэл баригдсанаас бусад нь зодно дахиад хэлвэл дахиад л бусад нь. Сургуулиас уг нь сүрхий хасах арга хэмжээ авна тэр хүмүүсд сонирхолтой нь сарын дараа буцаад л ороод ирнэ энэ мэтээр.

Гэтэл өнгөрсөн 5 дахь өдөр буюу 2011оны 5 сарын 6ны өдөр манай сургуулийн 4а гэх ангийн залуус операторын 2-р курсын залуугаас мөнгө нэхэж олж өгж чадаагүйгээс нь болж бүлэглэн зодоод амь насанд нь хүрчихэж. Өмнө нь маш олон танхай гарч олон хүүхэдийг ч хүнд гэмтээж хэвтэрт оруулж байсан. Тэхдээ л одоо бүүр хүн аминий хэрэг арай хэтэрч байна. Хуягаа гэх нэртэй амиа алдсан залуу миний сайн танил мөн дажгүй найзын харьцаатай бас их хөөрхөн ааштай сайн ч залуу байсан. Хэдий хүртэл энэ сургууль ийм байх вэ? Чадварлаг урлагын хүмүүсийг бэлтгэдэг сургууль биш хүнийг тамлагч дээрэмдэгч одоо бүүр алуурчинг бэлтгэх сургууль болчихоод байна.

эх сурвалж : miniih.com


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих