Малайзын тэрбумтан Завханчуудыг 30 жилийн турш цианит натрид хордуулахаар зэхээд байна

527-1353634175291838_303125643129670_1629872854_nМонголын хамгийн том алтны ордуудын нэг Завхан аймгийн Дөрвөлжин суманд орших “Баян айраг” ордыг эзэмшигч “Баян айраг эксполорэйшн” компани Уул уурхайн сайд Д.Ганхуягаас “Нуруулдан уусгах технологи”-ийг олборлолтдоо ашиглах зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаад байгаа ажээ.

Хэрэв уул уурхайн сайд эл хүсэлтийг хүлээн авбал Завханчууд ирэх 30 жилийн турш цианит натрид хордох аюулд өртөх бөгөөд хөрс, агаараар дамжин зэргэлдээх орон нутгууд ч хордох аюул тулгарах юм байна. Нэгэнт дэлхий нийтээр ”Нуруулдан уусгах технологи” буюу алтыг цианит натрид уусган ялгаж авах технологиос татгалзаад байгаа энэ үед манай улс ч мөн зөвшөөрөхгүй байх нь чухал асуудал болоод байна.

Тиймээс Шинэчлэлийн хэмээх тодотголтой засгийн сайд маань ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хүндэтгэн үзэж эл асуудалд татгалзсан хариу өгөх нь тодорхой биз ээ!

“Баян айраг” ордын хувьд 1983 онд Монгол, Оросын эрдэмтэд хамтран хайгуул хийж, орды нөөцийг тогтоосон бөгөөд 50 тонн алтны нөөцтэй аж.  Малайзын тэрбумтаны эзэмшилд байдаг “Баян айраг эксполорэйшн” компани нь ордыг 30 жилийн хугацаатай эзэмших зөвшөөрөлтэй бөгөөд ордын алтыг долоон жилийн дотор олборлож дуусахаар төлөвлөсөн гэсэн мэдээлэл байдаг.

Ugluu-logo17


URL:

Сэтгэгдэл бичих