Орон нутаг руу явах бүх замыг хаалаа

Цаг агаар муудаж замын нөхцөл байдал хүнд болсонтой холбогдуулан нийслэл Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах бүх замыг өчигдөр 18.40 цагаас түр хаалаа.

Өнөө өглөө орон нутгийн Замын цагдаагийн тасгуудаас авсан мэдээллээр цаг агаар, замын нөхцөл байдалтай холбоотойгоор Төв аймгийн Лүнгийн байнгын пост дээр 80, Баянчандманы пост дээр 8, Урьхан дээр 26 машин хоносон байна. Ер нь Төв аймгийн замууд маш их халтиргаа гулгаатай, зорчих хэсгийн гадаргуу мөстсөн байгааг тус аймгийн ЗЦТ-ийн дарга, цагдаагийн ахмад Зандан мэдээлсэн.

Мөн зүүн чиглэлийн замууд ч ялгаагүй халтиргаа ихтэй, даваанууд хаагдсан гэдгийг Орон нутгийн ЗЦТ-аас мэдээлж байна.

Одоогийн байдлаар Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянчандмань, Лүнгээс хот руу явах хөдөлгөөнийг нээсэн байна. Харин хотоос гарах хөдөлгөөнийг нээгээгүй байна.

Иргэд зорчигч нар онцын шаардлагагүй бол цаг агаарын байдал сайжиртал холын замд гарахгүй байхыг анхааруулж байна.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.