Архинаас гаръя гэвэл архитай орчноос хол бай

b4b8456c478743eabig

Архи согтууруулах ундаа хэтрүүлэн уух хандлагатай хүмүүс ихэвчлэн үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. Тиймээс архинаас гарах эмчилгээнд явах тухай ярихад тун дургүй байдаг. Архины гол аюул нь хүний сонор сэрэмжийг алдагдуулан, аажим аажимдаа хамааралдаа оруулчихдагт байдаг юм. Иймд өөртөө дүгнэлт хийж, архи, согтууруулах ундаанаас хол орчин нөхцөл, зан зуршлыг бий болгох нь чухал. Та архи согтууруулах ундааг өөрийн амьдралаас зайлуулах анхны алхамуудыг хийгээрэй.
-Хамт архиддаг байсан, өдөөдөг найз нөхөдтэйгээ хэрхэн хандах арга замаа тодорхойлох. Бүр болохгүй бол шууд “үгүй” гэж хэлдэг байх,

-Архи ууснаар асуудал шийдвэрлэгдсэн эсэхийг тогтоох,
-Найр наадам, нийллэг цэнгэлээс аль болохоор хол байх,
-Стресс, сэтгэл гутрал, хямралыг архигүйгээр хэрхэн тайлах арга замыг эзэмших,
-Архи уух сэтгэлийг дэврээх, асаах эрсдэл бүхий орчин нөхцлөөс биеэ хэрхэн авч гарах, хэрхэн хол явж болох талаар арга боловсруул.

-Өөрийн сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжийг зөв ойлгож чаддаг байх,
-Муу зуршлаасаа бага багаар салах,
-Дутагдлаа шударгаар хүлээж сурах,
-Өөртөө дүгнэлт хийх,

-Архи ууж байгаа шалтгаанаа тодорхойлох,
-Хийж, сонирхдог зүйлийнхээ хүрээг байнга тэлж, өөрийгөө архи дарс уух завгүй байлгах,
-Архины хор холбогдолтой ном тогтмол унших,
-Архинд үрсэн мөнгөө тооцоол. Үүгээр юу авч болох байсан, хэрхэн зарцуулсан бол амжилтанд хүрэх байсан тухайгаа тооцоолж нэг үзээрэй.


URL:

Сэтгэгдэл бичих