ГАР БОЛОН ХУМСАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

new photo

Тордож арчилсан гар, засч янзалсан хумстай байх нь бүсгүй хүн бүрийн хүсч явдаг зүйлийн нэг. Тиймээс яаж хуруу, хумсаа гэмтээхгүй цэвэр цэмцгэр байлгах талаар товч зөвлөгөө өгье.

1.    Бие махбодид зайлшгүй шаардлагтай эрдэс болон кальци, витамины дутагдал нь хумс хугарах үндсэн шалтгаан болдог тул эдгээр бодисоор баялаг бүтээгдэхүүн хүнсэндээ түлхүү хэрэглэж байх

2.    Хумсны бэхжилт болон ургалтад тустай мармелад, цэлцэгнүүр зэрэгт ихээр агуулагддаг желатинтай хүнс хэрэглэх.

3.    Хоёр долоо хоног бүр нэг удаа гараа цэвэрлэж арчилж байх.

4.    Хумсыг цэвэрлэх явцдаа нэг чигт хуурайдвал хумс гадны элдэв нөлөөнд автан хугарч салбарах нь бага байдаг.

5.    Гарын тос нь гарт болон хумсанд тэжээл өгч гадны элдэв нөлөөнөөс хамгаалахын зэрэгцээ хумс бэхжихэд тустай тул орой унтахын өмнө тогтмол түрхэж байх хэрэгтэй.

6.    Химийн бодис ашиглан ахуйн цэвэрлэгээ хийхдээ ямагт бээлий өмсөж занших

Гарын тос ямар байх ёстой вэ?

Шингэц сайтай
Тослог
Арьсны уян хатан чанарыг хадгалах чадвартай
Анхилуун үнэртэй
Хумс гэмтэхээс хамгаалах витаминуудтай

Тос нь найрлагын хувьд :

- Е витаминтай бол гарын арьсыг гадны нөлөөнөөс хамгаална.
- Жожоба тостой бол зөөлрүүлнэ.
- Алое-той бол шарх сорвийг хурдан эдгээнэ.
- А, Е, F витаминтай бол тэжээл өгнө.

Гэрийн нөхцөлд арчлах аргууд:

Хэрэв таны хумс шарласан бол нимбэгний шүүсийг хумсандаа өдөр бүр түрхвэл богино хугацаанд өнгөө засч бэхждэг. Хэрэв хумс тань салбаран хугарсан байвал өнгө үнэргүй далайн давсны уусмалд хоёр долоо хоногийн турш өдөр бүр 10-15 минут дүрэх хэрэгтэй./1 х.х давсыг 1 аяга бүлээн усанд уусгана/.  Мөн 1,5-3 грамм нунтагласан өндөгний хальсыг өглөөнийхөө хүнсэнд хольж хэрэглэвэл гарны тэжээлийн дутагдлыг богино хугацаанд нөхөхөд тустай байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих