Индонезид ажил хаялт болно

0c31d609e86a50a8big

Индонезийн 20 мужийн 3 сая орчим ажилчин ойрын үед улсын хэмжээнд ажил хаялт зарлах гэж байна. Хятадаас Индонезид суугаа ЭСЯ тус улсад суугаа Хятад иргэдэд сэрэмжээ дээшлүүлэхийг сануулжээ.

Индонезийн ҮЭ-ийн холбооны тэргүүн Икбал саяхан хэлэхдээ, 20 мужийн 3 сая орчим ажилчинг 10 сарын 28-наас 11 сарын 1-нд болох улсын хэмжээний ажил хаялтад орохыг урьж, 2014 оны эцэс гэхэд хамгийн доод цалингийн хэмжээг 50% өсгөхөөр шаардахыг сануулсан гэжээ. Тухайн үед 40 аж үйлдвэрийн бүсийн 100 мянга гаруй компанийн ажилчид үйлдвэрлэлээ зогсоож ажил хаялтад оролцох ба эмх журамтай, энх тайван, хүчирхийлэлгүй хэлбэрээр ажил хаялт явагдах юм.

Энэ ажил хаялтыг угтаж Индонезийн улс төр хууль аюулгүй байдлын нэгдмэл бэлтгэл ажлын яамны сайд Суянто 25-нд олон сайд, цэрэг цагдаагийн хариуцлагатантай уулзаж, тэдэнд ҮЭ-ийн төлөөлөлтэй ойлголцон, ажил хаялт хуулийн хүрээнд хүчирхийлэлгүй, нийтийн байгууламжийг эвдэж сүйтгэлгүй эмх цэгцтэй явуулахыг шаардсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.