Амьтны хүрээлэнтэй хаврын синдром

X а в р ы н хаварт өрнедег зурагдсан пянз шиг шоу моодноос г а р с н а а харуулж байна. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын акулууд ард нь байгаа гэх энэ хаврын Сүхбаатарын талбай дахь шоу нэлээд дориухан юм болно гэх шум байсан ч адуу мал оролцуулсныг эс тооцвол нүдэнд торж чихэнд тунах юм байсангүй.

Монгол улсын өнцөг булан бүрээс төлөөлөгч сонгогдсон Их хуралдай гээчийнх нь төлөөлөгчид өөрсдөө ч идэвхи зүтгэл муутайн дээр микрофон барьсан хүн бүр л Улаанбаатарчуудын унхиагүйг дуудаж, төв талбайдаа түргэн шуурхай цуглахыг учирлаж нэг, уурлаж нэг хашгичсан ч тэдний үгийг нэгээхэн бээр ч ойшоосонгүй.

Жагсагчид мөнөөх улигт уриалгаа давтсаар л. Сүүлдээ томчуудын тоглоом хүүхэд нохойн доог болж, тайзан дээр өсвөр насны хүүхдүүд учиргүй шулганав.

Хуулахыг хориглоно FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих