Ш.Сайхансамбуугийн зангараг

Дааганаас унаж үхдэггүй дарвагараас болж үхдэг-ийн үлгэрээр Ш.Сайхансамбуу гишүүн Хахууль өгч байсан хүмүүстэйгээ одоо зэрэгцээд сууж байгаадаа зэвүү, дургүй зэрэг хүрч буйгаа мэдэгдсэн. Түүнийг хэлсэн үгэндээ эзэн болж хэн хэнд хэдэн төгрөг өгснөө хэлэхийг Авилгалтай тэмцэх газар шаардахад Би өгсөн авсныг хараагүй. Дахиж дуудвал ирэхгүй шүү хэмээн хаалгыг нь тас саваад гарсан гэдэг.

Хэдийгээр авилга өгсөн хүнээ зарлаагүй ч С.Баярцогт, Л.Гансүх нарын сайдыг авилгач гэдэг хэмээн Ш.Сайхансамбуу гишүүн ярьсан. Түүнд цоллуулсан сайдууд ч зүгээр суусангүй. Уучлал гуйхыг шаардсан бичиг өгсөн гэж байгаа. Шазруун залуу сайдууд ахмад гишүүнийг урдаа бөхөлзүүлж Уучлаарай гэж хэлүүлэх гэнэ.

Харин Ш.Сайхансамбуу гишүүн дүү нартаа тийм ч амар бууж өгөх нь холоо хэвтэнэ. Хэдийгээр Монголын толгой баяны нэг ч өөрийгөө олигархийн тоонд яавч оруулахгүйгээ мэдэгдсэн Ш.Сайхансамбуу гишүүн төрийн түшээгээр сонгогдсоноос өнөөг хүртэл гурван жилийн хугацаанд халааснаасаа таван тэрбумыг зарлагдсандаа огтхон ч харамсахгүй байгаа гэнэ лээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.