БНХАУ-ын нислэгээс болж Япон улсад түгшүүр зарлажээ

БНХАУ-ын нислэгээс болж Япон улсад түгшүүр зарлажээ

БНХАУ-ын “Xian Н-6” болон “Shaanxi Ү-8” бөмбөгдөгч онгоц Японы өмнөдөд, Окинава болон Миякодзима арлуудын хооронд хоёр өдөр дараалан нислэг үйлджээ. Үүнээс болж Японы хамгаалах хүчнийхэн бэлэн байдалд орсон хэмээн мэдээлсэн байна.

Япон улсын агаарын орон зай зөрчигдөөгүй ч аль аль тохиолдолд хамгаалах нисэх хүчний онгоцнууд түгшүүрээр агаарт хөөрсөн байна. Анх Хятадын цэргийн онгоцнууд Японы арлуудын хооронд нисэж буй нь өнгөрсөн долдугаар сард илэрчээ.

Япон улс үүнийг БНХАУ цэргийн хүчнээ өсгөж мөн тэдгээр нь бүс нутагт байгааг харуулж байгаа явдал гэж үзжээ. Энэ оны зургаан сарын дотор Хятадын цэргийн онгоцнууд Японы ойролцоо 80 удаа нислэг үйлдсэн байна. Ихэнх тохиолдолд Сенкаку арлын (хятад нэршил нь Дяоюйдао) ойролцоо нисэж байсан. Энэ арлаас болж хоёр улсын хооронд газар нутгийн маргаан үүссэн байдаг.

Э.Энхжаргал /НИЙГМИЙН ТОЛЬ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих