МУГТ У.Мөнх-Эрдэнэ эх орондоо ирлээ

Монголын боксын түүхэнд алтан үсгээр бичигдэх У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр 14:00 цагт “Чингис хаан” онгоцны буудалд шигшээ багийн баг тамирчдынхаа хамт газардлаа. Казахстаны Алмата хотноо болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ын жинд У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж, Монголчуудаа баярлуулсан.

Нийтдээ 7 тамирчин дэлхийн аваргыг зорьсноос 31 настай У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын хүрэл медалиа ихэрлүүлснээр ясны тамирчин болохоо нотлон харуулсан юм. Их спортдоо арав гаруй жилийн турш тууштай, үнэнчээр зүтгэж буй түүний амжилтыг үнэлж, Хөдөлмөрийн баатар цол олгох болов уу гэж монголчууд найдан хүлээж суугаа билээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих