Б.ЭРДЭНЭБАТЫН ЦОЧИР СОНИН

Улс төрд хөл тавихдаа мөнгө гээчийн ид  шидийг ёстой нэг үзүүлж, Монголыг “Эрэл”-ээр амьсгалуулж байсан. Б.Эрдэнэбат өдгөө нам гүм байгаа. Монгол төрийн сүлд тийм ч удаан ивээгээгүй. Нэг хэсэг “Эрэл”-ийн вант улсын эзэн, Монгол улсын өнцөг булан бүрт тугаа зоосон “Эх орон” намын тэргүүн хэсэгтээ л балгаж толгойгоо салаавчилсан хөрөг нь үзмэр болсон.

“Хаан” явахад нь түүний далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явсан нөхөд нь хар буурин дээрээ ганцааранг нь хаяад явчихсан. “Эх орон” намын нэрээр нарийндаа яривал сайд, дарга, төрийн түшээ явсан И.Эрдэнэбаатар, Ц.Жаргал нарын нөхөд мань эрийн хаалгыг нь ч тогшихоо больсон гэх.

Байгаагаас УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнбалжир л даргынхаа дэргэд толгой дохиж суугаа аж. Таг чиг байсан “Эх орон” намын дарга саяхан төрийн ордонд зочилж, олон хүнийг цочоож орхив. Гишүүнгүй намын гэмгүй дарга гэж жуумалзах хүмүүсийг тэр лав тоогоогүй.

Хуулбарлахыг хориглоно FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.