Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудад 1 тэрбум 300 сая төгрөгийн тогууль ноогдуулах санал гаргалаа

zamiin_shalgaltАймгийн ШӨХТГ-ын мэргэжилтэн хот хоорондын зорчигч тээврийн үнийг зохиомолоор нэмэгдүүлсэн нэр бүхий компаниудад нэг тэрбум 300 сая төгрөгийн торгууль ноогдуулах саналыг боловсруулж холбогдох албан тушаалтанд нь хүргүүлжээ. Учир нь 2008 онд тухайн үеийн Зам тээвэр аялал жуулчлалын яамны сайдын 156 тоот “Жишиг үнэ тогтоох тухай” тушаалд зааснаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний үнийг тогтоохдоо км тутамыг 50 төгрөгөөр тооцохоор заажээ.

Өөрөөр хэлбэл манай аймгаас нийслэлийн хооронд 400 км байдаг учраас нэг зорчигчид 20000 төгрөгөөр үйлчилэх ёстой гэсэн үг. Гэхдээ шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж “Зам тээврийн” яам бий болсоноор тус яамны сайдын энэ оны долдугаар сарын 10-ий өдрийн тушаалаар хүчингүй болсон байна. Харин ШӨХТГ-аас ноогдуулахаар төлөвлөөд буй дээрх торгууль нь 2008 онд гарсан “Жишиг үнэ тогтоох тухай” тушаал хэрэгжиж байх хугацаанд үнэ нэмэгдүүлсэнд нь тавьж буй торгууль гэнэ. Энэ талаар аймгийн ТАЗГ-ын мэргэжилтэнээс тодруулахад энэ бол торгууль ноогдуулах үндэслэл мөн гэх тайлбарыг өглөө.
Нөгөө талаар 2008 оноос мөрдсөн “Жишиг үнэ тогтоох тухай” тушаал гарсанаас хойш хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд татварын тайландаа зорчигч нэг бүрт 20 мянган төгрөгөөр үйлчилсэн гэж тусгадаг байсан нь илэрчээ. Түүнээс гадна иргэдэд олгож буй тасалбараа 20 мянган төгрөөр бичиж бэлэн мөнгө авахдаа 25 мянгийг авдаг байсаныг тогтоосон байна. Гэхдээ дээрх торгууль нь том оврын болон, микро автобуснд хамааралгүй бөгөөд зөвхөн суудлын машинаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэг ААН-д ноогдуулж буй торгууль гэнэ. Гэхдээ Эрдэнэтээс Улаанбаатар луу нэг зорчигч тээвэрлэхэд 18800 төгрөгийн зарлага гардаг. Тиймээс 20 мянган төгрөгөөр тээвэрлэвэл тухайн компани, жолооч нарт ашигтай эсэх нь эргэлзээтэй.
Манай аймгийн нийтийн тээврийн салбарт 7 ААН үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн гурав нь буюу “ББ-Од”, “Хүчит арслан”, “Ариун шар зам” компаниуд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэж байна. Дээрх гурван компаниас “ББ-Од”, Ариун шар зам” компанийн суудлын 50 машин хот хооронд зорчигч тээвэрлдэг.

Харин “Хүчит арслан” компани суудлын машинаар үйлчилгээ эрхлэдэггүй юм байна. Комданиудад торгууль ноогдуулах асуудал нь одоогоор эцэслэн шийдэгдээгүй бөгөөд Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан хот хооронд зорчигч тээврийн болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААНБ-ын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн дүгнэлт гарсаны дараа шийдвэрлэгдэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих