Түр байгууламж ашиглан нохой устгаж байна

20121102104306Өвөрхангай аймгийн хэмжээнд эзэнгүй, золбин, уяагүй нохой олширч, хүний бие махбодид гэмтэл учруулж, эрүүл мэндээрээ хохирох сөрөг үзэгдлүүд гарч байгаа тул Арвайхээр хотын захирагчийн албанаас нэгэн шинэлэг ажил хэрэгжүүлээд байна.

Энэ нь нохой устгалын түр байгууламж барьж, түүнд орсон нохойг устгах ажил юм. Уг ажлын тендэрт шалгарсан “ӨВ-Дөлгөөн хайрхан” ХХК 10 сая төгрөгөөр нохой устгах байгууламжийг барьж өгсөн бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбай, баг тус бүрт байрлуулан 300 орчим нохойг устгаад байна.

Мөн аймгийн Цагдаагийн газар, Арвайхээр Хотын захирагчийн албатай хамтран “Нохойгүй амгалан хот болцгооё”  сэдэвт хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, 12458  айл өрхөөр орж холбогдох хууль дүрмийг сурталчилжээ.

Өвөрхангай аймаг Б.Батчимэг


URL:

Сэтгэгдэл бичих