Хэвлэл мэдээллийн “National media conference-2013” үндэсний бага хурал болж байна

kgdkfgdfХэвлэл  мэдээллийн “National media conference-2013” үндэсний бага хурал  яг одоо “Чингис” зочид буудлын хурлын зааланд эхэлж байна.

Хуралд Монголын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчдөөс гадна, гадны мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд тус арга хэмжээг “Глоб интернешнл” төв, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн, “Ил тод байдал” сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж. Мөн Монголын сайтын холбооны төлөөлөгчид оролцож байна.

Бага хурлын үеэр нэгдсэн хуралдаанаас гадна дараахь таван салбар хуралдаан зохион байгуулах аж.

1. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон ургальч үзэл, хэвлэл мэдээллийн олон талт байдлыг хангаж буй зохицуулалтын тогтолцоо
2. Өргөн нэвтрүүлэг, өмчлөл, төвлөрөлтэй холбоотой эрх зүйн орчны тогтолцоо
3. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн эвлэл холбоод
4. Сэтгүүл зүйн боловсрол, сургалт, иргэний нийгмийн оролцоо
5. Интернэт, олон нийтийн өргөн нэвтрүүлэг

Хэвлэл мэдээллийн үндэсний бага хуралд оролцогч олон улсын шинжээчид сайн туршлагаа хуваалцсанаар монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулна гэж хурал зохион байгуулагчид үзэж байна. Бага хурлын үр дүнд гарсан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх юм байна.

 

www.bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих