Пүүжээ дэмий зүйлд мөнгө үрдэггүй

Өөрийгөө эршүүд зантай гэх топ модель Д.Пүрэвсүрэн тийм ч их баян хүн биш гэнэ. Чамгүй олон кинонд тоглож, загварын тайзнаа хаяа хаяахан алхаж, зарим нэг компанийн нүүр царай болдог энэ бүсгүйг хүмүүс овоо хэдэн төгрөг олчихдог гэж боддог. Харин топ модель өөрөө хэлэхдээ “Би тийм ч баян хүн биш, дэмий зүйлд мөнгө үрэх дургүй” хэмээн тайлбарлажээ. Д.Пүрэвсүрэн хамгийн сүүлд “Амьдрал төсөл” нэртэй уран сайхны кинонд тоглосон юм. Түүний тоглосон “Амьдрал төсөл” киноны тасалбарын борлуулалт сайн байгаа аж.

М.Анир


URL:

Сэтгэгдэл бичих