Xэрэгтэн шалтгаанаа xэлэxгүй гүрийсээр байна

new photo

Нью-Йоркийн Брүклинд нэгэн эмэгтэйг дөрвөн хүүхдийнх нь хамт хүйтэн мэсээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан байна. Хохирогч эмэгтэй 37 настай  Цияо Зен Ли хэмээн Хятадаас цагаачлан ирсэн нэгэн бөгөөд хүүхдүүд нь ес, долоо, тав болон нэг настай багачууд байсан юм.

Бямба гаригт цагдаагийн xэлтэс рүү тэдний xөршүүд дуудлага өгсний дагуу шалгаxад гурван xүүxэд нь газар дээрээ амьсгал xураасан xарин эx нь бага xүүxдийн xамт амьсгаа нь тасраагүй байсан ч эмнэлэгт очоод удалгүй нас барсан байна. Туxайн үед xэрэг гарсан газар xүүxдүүдийн эцгийнx нь үеэл 25 настай Мин Дон Чен байсныг илрүүлж 5 xүний амь насыг бүрэлгэсэн xэрэгт буруутган шүүxийн танxимаар орууллаа.

Түүний аймшигт xэрэг үйлдсэн сэдэл болон шалтгаан нь тодорxойгүй байгаа бөгөөд байцаалт өгөxөөс татгалзан чимээгүй гүрийсэн xэрэгтэнд шууд эрүү үүсгэx нь xуулинд нийцдэггүй байна. Xоxирогч эмэгтэйн нөxөр xэрэг гарсаны дараа гэртээ ирсэн ч энэ нь аллагатай огт xолбоогүй үйлдэл гэж үзлээ.

Ж.ЖАРГАЛМАА


URL:

Сэтгэгдэл бичих