Монголчууд анхны 3D Анимейшн хийлээ

МУИС, Анимейшны  төв хамтран анхны 3D анимейшн хүүхэлдэйн киног хийлээ. Уг кино нь 8,5 минут үргэлжилдэг бөгөөд Монгол домгоос сэдэвлэн хийсэн гэнэ. Тус хүүхэлдэйн киногоо цаашид Монгол хэл, түүх, соёл, домогзүй гэсэн сэдвийн хүрээнд үргэжлүүлэн хийх бөгөөд хүүхэд залууст үндэсний соёл уламжлалаа таниулах сурталчлах зорилгоор хийх аж. Мэдээлэл технологи өндөр хөгжиж буй энэ цаг үед дэлхий нийтээрээ 2 хэмжээст киноноос татгалзаж 3D технологи руу хошуурах болсон. Дэлхий дахиныг байлдан дагуулж буй тус технологиор богино хэмжээний хүүхэлдэй кино хийсэн явдал нь Монголын мэдээллийн технологид гарсан нэгэн томоохон тэсрэлт болжээ.
С.Будрагчаа


URL:

Сэтгэгдэл бичих