”Roshen” -ий амттанууд чанарын шаардлага хангадаггүй

Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг Украины амттан үйлдвэрлэгч “Рошен” корпорацийн бүтээгдэхүүнүүдэд чанарын шалгалт хийсний дагуу “зарчмын асуудалтай” гэсэн тодорхойлолт гаргажээ. Учир нь “Рошен” брэндийн зарим амттан эрүүл ахуйн шаардлагын хэм хэмжээг бүрэн хангаж чадахааргүй байжээ. Тухайлбал, зарим нэр төрлийн амттан хөгцний мөөгөнцөр, хуурай хөрөнгөний нянгийн агууламж өндөртэй байсан аж. Төрөл бүрийн чихэр, шоколад, жигнэмэг тэргүүтэй амттан үйлдвэрлэдэг уг корпорацийн бүтээгдэхүүний орц, найрлага хуучирч, хэрэглээнээс гарсан хэм хэмжээнд тулгуурлан үйлдвэрлэлээ явуулдаг нь тогтоогдсон байна. Түүнээс гадна корпорацийн чанарын шалгалт хийдэг систем нь Оросын зах зээлд нийлүүлэх төвшний лабораторийн шинжилгээг явуулдаггүй болохыг ч тогтоосон гэнэ. Тус брэндийн зарим амттанд бензопирен агуулагдаж байсан бол бүтээгдэхүүнүүдийн 90 хувь нь шошгон дээр бичсэн орц найрлагаа агуулдаггүй алдаатай байжээ. “Рошен” корпораци Оросын зах зээлд ийнхүү байр сууриа алдан, нийлүүлэлтээ зогсоосноор энэ оны эцэс гэхэд нэг тэрбум гаруй гривений алдагдалд орж болзошгүй болоод байгаа юм.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих