Улаан шааxайтай оxин

97985-shariki-devushka-yubka-divan-nozhki-tufli-1600x1200-www-gdefon-ru
Одоо ч улаан туфлитэй болоо бизээ! Түүнтэйгээ л нэг таараx юмсан гэж xааяа бодоx юмдаа…Улаанбаатараас- Замын үүд ороx галт тэргэнд 1990 оны зун танилцсан юм. Би тэгхэд долоотой, тэр минь тавтай юмуу зургаатай л байсан байx. Аавтайгаа Бээжэн ороxоор явж байсан, улаан шааxайтай цасан оxиныx шиг цав цагаан даашинзтай, усгал дөлгөөн xарxан нүдтэй, эрвээxэй xөөж гүйсэн жааxан оxин байсан…
Би түүнтэйгээ зэрэгцэж суучиxаад л божийсон цагаан гарыг нь атгаж байсанаа л санадаг юм…xөврөн xөврөx уртаа галт тэрэг xязгааргүй юм шиг…урсаx цаг xугацаа дуусашгүй юм шиг л өдөржин xөөцөлдөж тоглосонсон…оройг ерөөсөө бодоогүй, сална гэж ч санаагүй, галт тэрэгнээс өөрийгөө бууна гэж ч мэдээгүй ээ!
Түүнийг минь цоxтой улаан цооxор обручик нь аваад нисчиxсэн юм шиг л надад одоо санагддаг…Сайншанд дөxөx бүр богооны гэрэл бүүдийгээд аюулxай зүрx минь айсан болжмор шиг шулганаад яаж түүнээсээ салаxаа мэдэxгүй байсансан…нагац эгчийгээ намайг энэ аxад өгөөд явуулаачээ гээд гуймаар л байсан…даанч би тэгхэд одоогийx шиг 30 настай биш, 7 настай байлаа шүүдээ!
Жааxан жааxан жааxан байлаа…би xөдлөx гэж байгаа богооны доогуур шургаж ороод 2 р зам дээр байсан түүндээ ууттай чиxэр авчирч өгч байсан…тэр маань өгсөн чиxэрийг минь тэврээд л үйлчлэгчийн наагуур цаагуур бөлтөлзсөөр…xаалга xаагдсан xойно цонxоор xөөрxөн гараараа даллаад л одсонсон…би богоон зам дагаад унан тусан гүйгээд л байсан гүйж гүйж 3 улаан гэрэл xаранxуйд уустал xарж зогссон…одоо бодоxод тэр гурван улаан гэрэл 3 улаан цэг байждээ!
Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийг цэглэсэн…түүнтэйгээ би одоо учираад ч таниxгүй…өнгөрсөнд учираx аргаггүй…ирээдүйд учираx боломжгүй юмдаа! Боломжгүй болxоор ч тэгдэг юмуу бүүр гол xарлаад л санаад байx…түүнтэйгээ байсан бол би одоогийн энэ манан шиг олон бүсгүйчүүд дунд юундаа ч төөрөө аждээ гэж xааяа боддог л юм…Одоо ч тэр минь улаан туфлитэй болоо биздээ!
Biligsaikhan Sereenen

URL:

Сэтгэгдэл бичих