Жавхлангаа хөөчихлөө. Жагсаалынхан ч сайхан бутарч байна даа

Жавхлангаа хөөчихлөө. Жагсаал ч сайхан бутарч байна даа. Энэ бол үнэн үг. “Гал үндэстэн” холбоог үүсгэн байгуулж, эх орныхоо төлөө зүтгэнэ гээд, алгаа зүсэж тангараглаж байгаа клип хүртэл хийж, улс төрлүү зүтгэсэн дуучин С.Жавхлангийн улс төрийн мөрөөдөл ийнхүү эцэс болов. Өөрийн үүсгэсэн холбооноосоо өөрөө хөөгдөнө гэдэг чинь хамгийн том гутамшиг байлтай. Уг нь С.Жавхланд УИХ-ын суудал их л ойрхон харагдаж байсан гэдэг. Яг зүтгээд ирэхээр ямархан хэцүү даваа гэдэг нь ойлгогдож байгаа нь энэ. Урлаг-улс төр хоёрын ялгаааг ойлгоогүй нь залуу хүний буруу биш байж болох. Харин өөрийн үүсгэсэн холбооноосоо хөөгдөнө гэдгийн ард ямар том хор тэдний дунд гүйж, ингэж бутаргаж, хүчийг нь сулруулж чадав. Энэ л жинхэнэ улс төрчийн ухаан. Эвсэл намууд бодлогоор бутаргаж, хүчийг нь сулруулав уу, эсвэл өөрсдийгөө “их амьтан”-д бодсон Ц.Мөнхбаяр тэргүүтэй “хөдөөнийхөн”-тэйгээ үнэхээр нийцэхээ байв уу. Ямартай хэд хоног төв талбайд хоносон морьтнууд хоорондоо нийцэхээ больж эхэллээ. Эдний шаардлага ч даший шог болов бололтой. С.Жавхлангийн улс төрийн мөрөөдөл эцэс болж, жагсаалынхан дундаа эе эвдрээд эхэлсэн нь энэ бүхний тод жишээ гэж хэлж болохоор байна.

Д.Эрдэнэ

URL:

Сэтгэгдэл бичих