Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүр тодорлоо

Өмнөговь аймгийн Цогц цэций сумын иргэн Үйтүмэнгийнд уржигдар Түвдийн төв хийдийн хамба лам нар хүрэлцэн ирж, түүний есөн настай отгон хүү Одгэрэлийг нь Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүр хэмээжээ. Нутгийн иргэдэд Түвдийн лам нарын хэлснээр Ү.Одгэрэлийн түрүү төрлийн хутагт нас эцэслэхдээ өөрийн хойд дүрээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт иргэн Үйтүмэн гэдэг айлын отгон хүү болж мэндэлсэн хэмээн заасан гэнэ. Отгон хувилгааныг залах ёслол уржигдар болж, өчигдөр Энэтхэг рүү авч явахаар Цогтцэций сумаас нийслэл рүү хөдөлсөн ажээ. Дашрамд дурьдахад, Ү.Одгэрэлийн эцэг эхийн насан туршийн хэрэглээг Түвдийн төв хийдээс гаргах бөгөөд хүүг гурван жил Энэтхэгт шавь суулгах гэнэ.

“Монголын мэдээ” сонин С.Энх


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих