Olympic Village хороолол нянгийн бохирдолтой усаар оршин суугчдаа хангаж байсан нь илэрчээ

Untitled-1_300x300орорOlympic Village хороолол цэвэр усны шугамаа тасалж өөрсдөө худаг ухаж бохирдолтой өмхий усаар оршин суугчдаа хангаж

байсан нь илэрчээ. Оршин суугчид крантнаас нь өмхий ус гоожих болсноор мэргэжлийн байгууллагад хандаж усыг шинжлүүлснээр энэ хэрэг илэрсэн байна.

 

Тус нянгийн бохирдолтой ус нь тухайн эргэн тойрондох барилгын баас шээс, бохирын ус хөрсөнд шингэсэнийг татаж хэрэглэж байсан гэсэн үг аж. Энэхүү хууль бус үйлдлээс  болж тухайн байрны оршин суугчид эрүүл мэндээрээ хэр их хохирсныг тооцох аргагүй юм.

Мөн тус дээжээс “E coli” буюу бохирын бактери илэрчээ. Энэ бактери нь амьд амьтны баас, шээсэнд агуулагддаг бөгөөд халдварт болон эдгэшгүй өвчнөөр өвчлөх, хамгийн наад зах нь жижиг хүүхдэд мененгит үүсгэх, хүний цусан хангамж бууруулах, бөөр элэг цөсийг өвчлүүлэх, бүдүүн гэдэсний шархлаа үүсгэх зэргээр үхэлд хүргэх аюултай аж.

Иймд тус барилгын оршин суугчид жил орчим ийм муухай бохир усыг унд хоолондоо хэрэглэж байсан учраас маш их гомдолтой байгаа аж.

Olympic Village барилгыг барьсан ГОЛД КОММОН  компанийн эсрэг оршин суугчид нэгдэж шүүхэд гомдол гаргаж, эрүүл мэндийн байгууллагаар шинжилгээ хийлгэж, нөхөн төлбөрөө авахыг уриалж байгаа аж.

Бид эргэн энэ сэдвээр сурвалжлах болно.

WWW.FACT.MN / Мөнх /


URL:

Нэр: ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР Огноо: 29 February 2016

БОЛЬЁ ОО

Сэтгэгдэл бичих