Монголд бизнес эрхлэх орчин сайжирчээ

P1080315.JPGДэлхийн банк болон Олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс жил бүр гаргадаг Бизнес эрхлэх орчны судалгаа гарчээ.

Энэхүү судалгаанд Монгол Улсын бизнесийн орчин ирэх онд ямар байх талаарх жагсаалтыг хэвлэсэн байна.

Манай улс 189 орноос бизнесийн орчны таатай нөхцлөөрөө 76-д бичигджээ.

Энэ онд энэ үзүүлэлт 80 дугаар байрт байсан бол ийнхүү дөрвөн байраар урагшилсан байна.

Ингэхдээ Монгол Улсад бизнес эрхлэх боломж 36-аас 25, барилга, бүтээн байгуулалт эрхлэх орчин 132-оос 107, цахилгаан эрчим хүчний хангамж 171-ээс 162 дугаар байрт урагшилж сайжирсан байна.

Гэвч хөрөнгийн бүртгэл хийлгэх орчин 21-ээс 27, зээл авах боломж 52-оос 55, хөрөнгө оруулагчдыг хамгаалах орчин 21-ээс 22 дугаар байрт ухарчээ.

Ж.Идэр /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих