Дулаан доголдож болзошгүйг санууллаа

f991b62e636e5193e412cc0a490fa730785396bcЭнэ өвөл дулаан доголдож болзошгүй газруудын талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагын дарга нар хотын ойн баярын өмнөхөн нийслэлийн удирдлагуудын сонорт хүргэлээ.

Тухайлбал, өвлийн ид ачааллын үеэр дулаан доголдож мэдэхээр байгаа талаар “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” компанийн захирал Р.Хайдав нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр мэдээлсэн байна.

Тэрээр “Улаанбаатар хотын захын хороолол, зарим ачаалал ихтэй газарт дулаан доголдож болзошгүй байгаа.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хороо, Зайсангийн хэсэг бүхэлдээ, Баянзүрх дүүрэг бүхэлдээ, 13, 15, 16 дугаар хороолол, Баянгол дүүргийн бичил хорооллуудад хүндрэл гарч болзошгүй.

Ямар нэг эрсдэл гаргахгүйн тулд бид бүх бололцоогоо дайчлан ажиллаж байна” гэж онцлон мэдэгдсэн байна.

Д.Оюун /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих