Эрчүүдийн ариун цэвэр

ariun_tsewerБэлэг эрхтний ариун цэвэр, угаалга нь зөвхөн эмэгтэй хүнд хамаатай асуудал биш. Бэлгийн ариун цэвэр бол мөн эрчүүдэд адилхан хамаарна.

Эр бэлэг эрхтэн, ялангуяа тээрхийн арын ховилд их хэмжээний тосны булчирхай байдгаас байнга тослог өнгөртэй байдаг. Энэхүү тослог өнгөр нь хорт хавдар үүсгэдэг бодис агуулдаг болохыг эрдэмтэд тогтоосон юм. Иймд эрчүүд сексдэхийн өмнө бэлэг эрхтнээ сайтар савандаж угаахгүй бол хорт хавдар үүсгэдэг бодис агуулсан эл тослог өнгөр нь эмэгтэй хүний бэлэг эрхтэнд наалдаж хоцорно гэсэн үг. Үүнээс үүдээд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь их байж болохыг судлаачид анхааруулж байна.

Зарим үндэстэн, ялангуяа лалын шашинтан нар эрэгтэй хүүхдийн тээрхийн доод талын холбоос хөвчийг багад нь огтолж таслах ёс үйлддэг. Энэ нь тээрхийн ард шамрангийн дор тослог өнгөр хуралдахаас сэргийлэх зорилготой аж. Судалгаанаас үзэхэд, ийм нөхөртэй эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар бага өвчилж байна. Гэвч энэ нь умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хөвчийг огтлох ёсыг дэлгэрүүл гэсэн үг биш.

Харин “ингээгүй” ч гэсэн бэлэг эрхтнээ өдөр болгон савандаж угаагаад байвал үүнээс дутахгүй ач холбогдолтойг хэлж байгаа юм. Эмэгтэй хүн ч нөхөр, партнёроо ингэж угааж сургах шаардлагатай.

Мөн умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд бэлгийн ариун цэврээс гадна олон дахин гэрлэх, олон удаа үр хөндүүлэх, 18 нас хүрээгүй байхад төрөх, эрт цэвэрших зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна.

Emch.mn


URL:

Сэтгэгдэл бичих