А Cool зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлжээ

Өвөрмөц содон хоолойгоороо аль хэдийн олны танил болсон  залуу бол яах аргагүй A cook буюу дуучин Анхбаяр билээ. Чамгүй сайн дуучин, менежер гээд нэлээдгүй ажил хэрэгч тэрээ энэ сарын 28-ны оройн 19 цагийн үед автомашинд мөргүүлсэн байна.
Тэрээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа бичжээ. Уг нь дуучин залуу маань ирэх сарын 15-16-ны өдрүүдэд “Зүрхэнд” хэмээх тоглолтоо “АСА” циркэд хийхээр товлоод байсан юм. Харин осолд орсон нь түүний тоглолт хойшлогдох шалтгаан болохгүй бололтой.
Фэйсбүүк хуудсандаа “Өчигдөр орой /10 сарын 28/ 19 цагийн үед ажил ихтэй яарч явж байгаад машинд мөргүүлсэн. Орой гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн ба хавдар судлал дээр очиж өөрийн эмч, найздаа үзүүллээ. Золоор бурхан ивээж гайгүй өнгөрлөө.
Гэхдээ хэд хоног биеэ эмчлүүлэх шаардлагатай юм байна. Энэ асуудалд би шантрахгүй биеэ сайн эмчлүүлж байгаад эргэн бэлтгэлээ сайн хийгээд та бүхэндээ чанартай сайн тоглолт үзүүлэхийг хичээн ажиллах болно. Анхаарал болгоомжтой зам гарч, заавал гарцаар гарч байгаарай манайхаан.
Яарч сандарч ажил гэж улайрч байгаад амь нас гаргуунд нь гаргаж болохгүй шүү. Амь нас гэж чухал зүйл байдгийг сайн санаарай. Би өөрөө энэ зүйлийг биеээрээ мэдэрч улам ухаарлаа” хэмээсэн байна.
Ө.Амук
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих