Ц.Нямдорж Н.Энхбаяр, С.Удвал, Л.Цог нарыг галзуу гэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж багтарч ядаж явна. Тэрбээр “Их хуралдай” зохион байгуулж, иргэдийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирч байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарыг илтэд буруушаажээ. Ц.Нямдорж Н.Энхбаярыг нам удирдаж байгааг хүлээн зөвшөөрчихөж. Гэхдээ л түүний намын дарга Цолмон, Ерөнхий нарийн бичгийн дарга Уянга, Цог, Удвал нарыг ухаангүй, эрүүл бус сэтгэхүйтэй хүмүүс хэмээн цоллов. Түүний бодлоор Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр улс төрийн хүрээнд хуримтлагдсан бүхий л увайгүй явдлын гол хариуцагч ажээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар намаа өөрийнхөө эсрэг ажилласан хэмээх Н.Энхбаяр эрүүл бус сэтгэхүйтэй гэхээр солиотой юм уу, галзуу болж таарах нь. Энэ оношийг Хууль зүй, дотоодын хэргийн сайд Эрүүл мэндийн сайдаасаа урьтаад иргэндээ өгчихдөг л юм байна. Ц.Нямдорж өгсөн ярилцлагадаа “Н.Энхбаяр, бөгс долоодог л гэнэ. Баасыг нь цэвэрлэсэн, шээсийг нь зөөсөн л гэнэ. Хэнээр яаж бөгсөө долоолгож, хэний баас, шээсийг зөөж байснаа одоо эзэнтэй, нэртэй нь хэлэх хэрэгтэй. Өөрийнх нь  төлөө зүтгэж, Монголын төрийн бүх өндөрлөгт хүргэсэн Ардын намын 160 мянган гишүүнийг доромжлох эрх Н.Энхбаярт байхгүй. “Долдугаар сарын 1”-ний өдрийн үймээн самуунд улс төрийн талаас нь хариуцлага хүлээх нэг гол хүн бол Энхбаяр өөрөө” хэмээн хэлжээ. Ямартаа ч энэ бүхнээс үзэхэд Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын өш хонзон, үл ойлголцол цаашид улам хурцдах бололтой. Улс төр өө гэж…

Д.Туяа

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.