Монголын цэргүүд илт давуугаар илүүрхлээ

Исламын бүгд найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй Олон үндэстнүүдийн цэргийн багуудын дунд “Hoplite Trek” тэмцээн энэ сарын 17-нд зохион байгуулагдсан аж.
Уг тэмцээн нь багийн тэмцээн бөгөөд тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг барианаас гарч 5 км гүйж, 60 удаа дүүжинд 230 удаа гар дээр суниагаад, 16кг ачаатайгаар ахин 5 км гүйж, 60 удаа савлуурт 230 удаа гар дээр суниагаад дараагийн 5 км-т гүйж барианд орсноор тэмцээн өндөрлөдөг юм байна.
Тус тэмцээнд Монгол улсын цэргийн багийг төлөөлж, 9 баг оролцуулснаас 1,2,3,4,5,6,7-р байр болон 9 дүгээр байруудыг Монгол улсын багийн бүрэлдэхүүн эзэлсэн аж.
Харин АНУ-ыг төлөөлөн оролцсон Тэнгисийн явган цэргийн (USMC) баг 8 дугаар байрыг эзэлсэн тухай ЗХЖШ-ын тэргүүн ахлагч, Д. Энхбаяр өөрийн фейсбүүк хуудсандаа мэдээлжээ.
Мөн “Тэмцээнд оролцож Монгол улсынхаа болон Монгол цэрэг Мэргэжлийн ахлагч нарын нэр хүндийг Олон улсын тавцанд өргөсөн цэрэг дайчидыг минь эзэн богдын Их хар сүлд ивээг! Хурай! Хурай! Хурай!” хэмээн бичсэн байна
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих