NBA-гийн түүхэн дэх хамгийн олон легионертой улирал болно

NBA-гийн албан ёсны цахим хуудсын мэдээлж буйгаа энэ улиралд лигийн 30 багт 39 улсын 92 легионер тоглохоор болсон байна. Энэ нь NBA-гийн түүхэн дэх дээд амжилт юм. Өөрөөр хэлбэл, хамгийн олон легионертой улирал өнөөдөр эхлээд байна.
Өмнө нь 2010/11 оны улиралд 38 улсын 84 легионер тоглож байсан нь дээд тоо нь байсан ажээ. Энэ улиралд NBA-д Францын 9, Канадын 8, Испани, Австралийн тус бүр 5, Аргентин, Бразил, Герман, Итали, Орос, Туркийн тус бүр 4 тоглогч тоглно.
Мөн Македони улсаас анх удаагаа NBA-д легионер тоглох гэж байгаа нь “Атланта”-гийн Перо Антич юм. Харин легионероос татгалзсан гуравхан баг байгаа нь “Филадельфи”, “Клипперс”, “Нью-Орлеан” юм.
Р.Гэгээ 
Эх сурвалж: “new.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих