Оросын Төв банк олимпийн 100 рублийн дэвсгэртийг эргэлтэд оруулж байна

Оросын Төв банк олимпийн 100 рублийн дэвсгэртийг эргэлтэд оруулж байна

Фото: РИА Новости

Өнөөдөр Оросын Төв банк 2014 оны өвлийн Сочийн Олимпид зориулсан 100 рублийн дэвсгэртийг эргэлтэд оруулах тухай тус банкны хэвлэлийн алба мэдээлэв.

Өнөөдөр Оросын Төв банк 2014 оны өвлийн Сочийн Олимпид зориулсан 100 рублийн дэвсгэртийг эргэлтэд оруулах тухай тус банкны хэвлэлийн алба мэдээлэв. Түүнийг 20 сая ширхгээр хэвлэн гаргах юм. Нэг талд нь сноубордич, нөгөөд нь Олимпийн цэнгэлдэх хүрээлэн ба Жар-птица хэмээх шидит шувууг дүрслэжээ.

Олимпийн наадамд зориулсан анхны дэвсгэрт Хятадад гарсан билээ. 2008 оны Бээжингийн Олимпийн наадамд зориулан 10 юанийн дурсгалын дэвсгэртийг гаргав. ОУ мөн уламжлалыг дэмжихээр шийдвэрлсэн байна.

Олимпийн 100 рублийн дэвсгэртийг Олимпийн наадам эхэлтэл 100 өдөр үлдээд байгаа үе мөчид гаргаж байна. Сочийн Олимпийн наадмыг нээх ёслол 2014 оны 2-р сарын 7-нд болох юм.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих