УБЦТС-ний төлбөрт үйлчилгээг цуцална

bb0de5301c70acbebigХууль бусаар төлбөрт үйлчилгээ нэвтрүүлж, хэрэглэгчдийг хохироосон УБЦТС компанийн үйлдлийг зогсоохоор албаныхан хэлэлцэж эхэлжээ.

Тус компани хууль зөрчиж 386 төрлийн төлбөрт үйлчилгээг иргэдэд үзүүлж, жилд тэрбум төгрөгийн ашиг олдог байсныг Эрчим хүчний зохицуулах хороо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос тогтоосон юм.

Тэд цахилгаан, дулааны үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоох тухай Эрчим хүчний хуулийг зөрчин тушаал гаргаж төлбөрт үйлчилгээ зохиодог байжээ.

Тиймээс үндэслэлгүй төлбөрт үйлчилгээнүүдийг ойрын хугацаанд цуцалж, олон нийтэд зарлахаар болжээ.

Б.Заяа /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих