Өвлийн дугуйгаа хэрхэн сонгох вэ?

Хүйтний улирал ирснээр замын зорчих хэсэг халтиргаа гулгаатай болж тээврийн хэрэгслийн жолооч нар замын хөдөлгөөнд оролцоход бэрхшээлтэй боллоо. Иймд жолооч та бүхэн өвлийн зориулалтын дугуйгаа автомашиндаа зөв хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцох нь чухал юм. Та бүхэнд дугуйны стандарт тэмдэглэгээний талаар хүргэе. P225/50R16-P үсэг нь “passenger” буюу энгийн суудлийн автомашинд зориулсан дугуй юм.

 

Харин T125/90D/16-T “TEMPORARY SPARE” нь түр хэрэглэх, запас дугуйг хэлнэ. Тэгвэл “LTLIGHT TRUCK” нь бага оврын ачааны автомашинд буюу жийп маркийн автомашинд хэрэглэх дугуй аж. 225 гэсэн тоо нь дугуйны өргөнийг мм-ээр илэрхийлдэг байна. 50 гэсэн тоо тухайн дугуйны өндрийг хувиар илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл, обудаас хээ хүртэлх хэмжээ нь өргөнийхөө 50 хувьтай тэнцүү гэсэн үг юм. Жишээ нь, 225мм*50%=112.5мм. R гэсэн тэмдэглэгээ нь “Radial” гэж нэрлэгддэг. Дугуйн дотор талыг нарийн төмөр утсаар цацраг хэлбэртэй бүрж хийсэн байдаг. Энэ дугуй нь замын зорчих хэсэгтэй барьцалдах чадвар сайтай бат бөх чанартай байх бөгөөд дэлхийн зах зээлийн 80 хувийг эзэлдэг байна. Өвлийн дугуйны резинэн материалын найрлагад хүйтэнд хөлддөггүй бодисыг нэмэлтээр хийсэн байдаг. Энэ нь автомашин хөдлөх болон тоормослох үеийн зам дугуй хоёрын барьцалтыг сайжруулдаг байна.


URL:

Сэтгэгдэл бичих