“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” нийт орлогоороо тэргүүллээ

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” нийт орлогоороо тэргүүллээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас кино театруудаар гарч байгаа киноны орлогын мэдээллийг долоо хоног бүрийн баасан гарагт зарлаж байхаар болсон билээ.

Энэ долоо хоногийн хувьд буюу аравдугаар сарын 25-нөөс 31-ны хооронд “Өргөө” болон “Тэнгис” кино театруудын дэлгэцнээ гарч буй “Тагнуулч аав” 86,734,000 төгрөгийн орлого олжээ.

Харин сүүлийн хэдэн долоо хоногийн турш тэргүүлж байсан “Хувьсал продакшн”-ын шинэ бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зөвхөн Тэнгис кино театрт гарч 26,802,000 төгрөгийн орлого олсон байна.

Ингэснээр тус кино өнгөрсөн наймдугаар сараас хойш кинотеатруудын дэлгэцнээ олны хүртээл болсон монгол кинонуудыг орлогороо тэргүүлжээ. Тодруулбал, есдүгээр сарын 12-нд нээлтээ хийсэн уг кино нийтдээ 657,690,000 төгрөгийн орлого олжээ.

Наймдугаар сараас хойш дэлгэцнээ гарсан монгол кинонууд

-Зэрлэг цэцэгсийн хүлэмж 657,690,000
-Микроны босс 503,067,873
-Ганц бие бүсгүйчүүд 256,794,247
-Тагнуулч аав 220,343,000
-Голланд сарнай  65,330,587
-Муушгийг таван гар тоглох албагүй 38,508,000
-Дуудлага Тэнгис 11,195,000
-Аягүй тэнэг ээ 13,091,000 төгрөгийн орлогыг олсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих