Хойд Солонгос цөмийн 6 талт хэлэлцээрт ганц талын арга хэмжээ авахгүй гэжээ

bf7b587547cdff62original

Хойд Солонгосын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 31-нд хэлэхдээ, Америк Солонгост дайсагнах бодлогоо орхисноо бодит үйл ажиллагаагаар гэрчлэхгүй бол Хойд Солонгос цөмийн 6 талт хэлэлцээрийг дахин эхлүүлэх ганц талын арга хэмжээ авахгүй гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ, Хойд Солонгос Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах байр суурьтай хэдий ч өнөөг хүртэл Америкийн цөмийн сүрдүүлэгтэй учирч байна. Америк өөрийн үүрэг хариуцлагаа огт хэрэгжүүлээгүй төдийгүй Хойд Солонгост дайсагнах бодлогоо тасралтгүй нэмэгдүүлсээр байгаа нөхцөлд бид цөмийн хязгаарлах хүчээ өөрийн эрхгүй нэмэгдүүлж байгаа юм гэжээ.

/Анар/ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих