С.Нямжав: Дээд Шүүхийн шийдвэр эцсийнх болж, нийт шүүгч хуралдахаа болино

527-1383619342d81c8cc887bb2019bigШүүхийн тухай багц хууль хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн тухай хуульд орох гэж буй өөрчлөлтийн талаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Гавьяат хуульч С.Нямжавтай ярилцлаа.

УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 31-ний нэгдсэн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол УлсынШүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр буцаагаад байгаа юм.

 

-Хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт орох гэж байна. Энэ өөрчлөлт зайлшгүй байх ёстой юу?

-УИХ-аас өнгөрсөн оны гуравдугаар сарын 7-нд Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай болон Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан.

Эдгээр хууль батлагдсанаар шүүх зөвхөн шүүн таслах ажиллагааг дагнан явуулдаг чиг үүрэгтэй болгосон. Өөрөөр хэлбэл, шүүхэд байсан захиргааны чиг үүргээс чөлөөлсөн гэсэн үг Энэ захиргааны шинжтэй чиг үүргийг ШЕЗ бие дааж гүйцэтгэхээр тусдаа гарсан байгаа.

Үүний дагуу Шүүхийн багц хуулийн хүрээнд гарч буй зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг шүүх болон хууль хэрэглэх практикт бодитойгоор хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах үүднээс дээр нэр дурдсан хянан шийдвэрлэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахзайлшгүй шаардлага гарч байгаа юм. УИХ хэлэлцэн баталбал тэр өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх учраас олон нийт энэ талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй.

 

-Дээрх хуулиудад тухайлсан ямар өөрчлөлт гарч байна вэ. Шүүхүүд ингэж эрүү, иргэн, захиргааны хэргийн танхим бөлж салахын ач холбогдол нь юунд байна вэ?

-Шүүх өөрөө дагнасан шинжтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны журмаар хэргийг шийдвэрлэхэд эрүүгийн хэргийг Эрүүгийн хэргийнхэд нь, иргэний хэрэг бол иргэнийхэд нь шийдвэрлэдэг болох юм. Нэг үгээр хэлбэл, иргэний хэргийн шүүгч Эрүүгийн хэрэгт оролцохгүй байхаар зохицуулсаннь энэ.

Энэ зохицуулалттай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд мөн өөрчлөлт оруулж байна. Тодруулбал, тус танхимын шүүгчдийн тоог нэмэгдүүлээд дээрхийн мөн адил нэг танхимын шүүгч нөгөөд оролцдоггүй байхаар өөрчилж байна. Ингэж өөрчлөлт оруулснаар шүүх болон шүүгчээс гардаг алдаа зөрчил үндсэндээ үгүй болно гэж бид үзсэн.

 

-Үүнээс гадна иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж, шүүгчтэй ижил хэмжээний эрх, үүрэг хүлээлгэхээр хуульчилсан. Иргэд ингэж шүүх бүрэлдэхүүнд оролцохын ач холбогдол нь юу юм бэ?

-Шүүхийн ил тод байдлыг бэхжүүлэх нөгөө талаар олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хяналтынтогтолцоог өргөжүүлэх зорилгоор шүүхийн иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оруулдаг байхаар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг тусдаа хуулиар зохицуулах юм.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хамтын зарчмаар анхан шатны шүүхээр шийдвэрлэхэдбүрэлдэхүүндоролцох юм. Нэг үгээр бол, хүнд юм уу онц хүнд хэргийг өмнө нь гурван шүүгч шийдвэрлэдэг байсан бол одоо хоёр шүүгч, нэг иргэдийн төлөөлөгчтэйгөөр шийдвэрлэх юм.

 

-Иргэдийн төлөөлөгч бүх шатны шүүх хуралд оролцоно гэсэн үг үү?

-ЭБШХ-ийн 32.1-т хөнгөн хүндэвтэр хэргийг шүүгч дангаар, хүнд болон онц хүнд хэргийг нэг иргэдийн төлөөлөгч, хоёр шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, анхан шатны журмаар сум буюу сум дундын шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Анхан шатны шүүхэд шүүгч дангаараа хэрэг шийдвэрлэхээрзаасан бол иргэдийн төлөөлөгч оролцохгүй.

Мөн давах болон хяналтын шатны журмаар хэрэг шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч оролцохгүй. Мөн энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, иргэдийн төлөөлөгч тухайн хэргийг шүүн хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчилтэй буюу тухайн шүүгдэгчтэй хамаатан эсвэл хувийн өс хонзон гэх мэт асуудал байвал татгалзан гарах үрэгтэй.

 

-Иргэдийн төлөөлөгч ямар нэгэн байдлаар шүүх хуралдаанд ирж чадахгүй бол хэрэг хойшлох үндэслэл болох уу?

-Өмнө нь хойшлох үндэслэл болдог байсан. Харин хуульд өөрчлөлт орсноор хойшлох үндэслэл болохгүй байхаар заасан. Өөрөөр хэлбэл, тухайн хэргийг шүүхэд гурван иргэдийн төлөөлөгчийг тохиолдлынжурмаар сонгож авна. Ингэж сонгосон гурван төлөөлөгчийнхөө нэгийг хуралд оруулахаар сугалаагаар хуваарилна.

Нөгөө хоёр нь нөөцөд үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр сонгогдсон төлөөлөгч хуралд суух боломжгүй болсон тохиолдолд нөгөө хоёроос сонгох юм. Тиймээс иргэдийн төлөөлөгчөөс болж хурал хойшлох асуудал байхгүй болно гэж ойлгож болно.

 

-Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд орж буй өорчлөлтийн талаар тодруулаач?

-Зохион байгуулалтыншинжтэй зарим өөрчлөлт орж байна. Үүнд шүүгчдийн зөвлөгөөнийг бий болгосон. Шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүхийн дотоод ажлын зохион байгуулалтаас гадна журмуудыг шүүхийн Тамгынгазартай хамтран бий болгох юм. Нөгөөталаар ирсэн хэрэг, материалыг хуваарилах, тогтоох, шүүх хуралдаан даргалагч болон оролцогчдынорох дарааллыг тогтооно.

 

-Нөгөө талаас шүүхийнүйл ажиллагааг далд, хаалттай байдаг гэсэн шүүмжлэл нийгэмд багагүй бий. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс ямар өөрчлөлт хийж байна вэ?

-Шүүхийн ил тод байдалтай уялдуулан зарим зүйл заалтыг өөрчилсөн. Тухайлбал, Шүүхийн тухай хуулийн есдүгээр зүйлд мэтгэлцэх зарчмыг нэлээн тодруулж өгсөн. Тухайлбал, шүүгдэгчийг бүрэлдэхүүнээс асуулт асуух, нотлох баримтаас асууж тодруулах, өөрийн санал хүсэлт гаргах, түүнээ хамгаалах, эсхүл үгүйсгэх гэх мэт боломжоор тэгш хангаж өгч байгаа.

Үүний дагуу ЭБШХ-ийн 17.1-т дээрх заалт нэмэгдэж орж байна. Нөгөө талаар улсыннууцтай холбоотойгоос бусад асуудлын талаарх шүүх хурлыг нээлттэй явуулахаар заасан. Үүнтэй холбоотойгоор шүүх хуралдааныг нээлттэй явцуулах нөхцөлийг хангасан байр савтай болох асуудлыг ч шийдвэрлэнэ.

 

-Шүүхийн хараат бус байдлыг хангах үүднээс тодорхой зохицуулалт хийж байгаа байх. Энэ талаар?

-Шүүхийн хараат бус байдлыг хангах үүднээс шүүгч нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг болж байгаа. Өмнө нь ийм бүйл огт байгаагүй. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу ингэж нөлөөллийн мэдүүлэг бөглөх юм.

Тодруулбал, гаднынбайгууллага, албан тушаалтан, хувь хүнээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад хөндлөнгөөс, хууль бусаар нөлөөлөх оролдлогыг хэлж байгаа юм. Хэрвээ ийм тохиолдол гарвал тухайн шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, баримтжуулаад зохих газарт нь хүргэх үүрэг хүлээнэ.

Гэхдээ мэдээж ийм үзэгдэл гарсан тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг бөглөх учиртай. Мөн  шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцох үед ашигсонирхлын зөрчил үүсч магадгүйгэж үзвэл өөрөө татгалзан гардаг байхаар хуульчиллаа.

 

-Хяналтын шатны журамд өөрчлөлторж байгаа юм билээ. Чухам ямар өөрчлөлт гарч байгааг тайлбарлаач?

-Өмнө нь анхан шатны шүүхийн шүүгч, болон хэргийн оролцогч, өмгөөлөгч нар анхан болон давж заалдах шатнаас гарсан шийдвэрийг эсэргүүцэн, гомдол гаргасан тохиолдолд Улсын Дээд шүүх хяналтыншатны журмаар хэлэлцдэг байсан. Харин хуулийн өөрчлөлтөөр зөвхөн хэргийн шүүгдэгч, хохирогч нарынөмгөөлөгч нарынгомдол, улсыняллагчийн эсэргүүцлээр Дээд шүүх хяналтны журмаар хэргийг хянахаар болж байна.

Түүнчлэн хуучин ЭБШХ-д байсан хяналтын шатны тогтоол хууль зөрчсөн гэж үзвэл Монгол УлсынДээд шүүхийн ерөнхий шүүгчид 30 хоногийн дотор гомдол гаргадаг. Үүний үндсэн дээр ерөнхий шүүгч үндэслэлтэй гэж үзвэл дүгнэлт гаргадаг.

Мөн улсын ерөнхий прокурор үндэслэлтэй гэж үзвэл эсэргүүцэл бичдэг. Энэ үндсэн дээр Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хэлэлцдэг байсан бүх үйлажиллагаа хүчингүй болж байна.

 

-Шүүн таслах ажиллагаа дөрвөн шат дамждаг. байсан нь үгүй боллоогэж ойлгож болох нь ээ?

-Танхимынтаван шүүгч хуралдаад гарсан шийдвэр бол эцсийнх байх юм. Цаашаа шат байхгүй болж байна гэсэн үг. Ингэж нийт шүүгчийн хуралдаан байхгүй болсноор өмнөх гурван шатны шүүх хуульд заасан бүрэн хэмжээгээрээ ажиллах юм.

Хуучин дөрвөн шаттай юм шиг байлаа шүү дээ. Дээд шүүх шийдвэр гаргасан ч дахин нийт шүүгчдийн хуралдаанаар шийддэг байсныг хуулийн өөрчлөлтөөр болиулж байна.

Эх сурвалж: Үнэн.мн


URL:

Сэтгэгдэл бичих