Турк, НАТО, Америк Газрын дундад тэнгист цэргийн хамтарсан сургуулилт хийнэ

israeli-soldiers-middleТуркийн ерөнхий штабын газар 4-нд мэдэгдэл гаргаж, Турк, НАТО, Америк мөн өдрөөс Газрын дундад тэнгист цэргийн хамтарсан сургуулилтаа эхэлнэ гэж мэдэгджээ.

10 хоног үргэлжлэх энэ сургуулилт оролцогч талуудын бүс нутгийн гэнэтийн хямралыг зохицуулах чадал болон хамтран дайнд оролцох чадварыг дээшлүүлэх зорилготой. Энэ арга хэмжээнд НАТО-гийн хамгаалалтын 3 хөлөг онгоц, Америкийн хамгаалалтын нэг хөлөг онгоц, Туркийн хамгаалалтын 3 хөлөг онгоц, 3 шумбагч онгоц болон байлдааны нисэх онгоцуудыг багтаасан Турк, НАТО, Америкийн тэнгисийн цэрэг оролцоно гэж тус мэдэгдэлд тэмдэглэжээ.

\Ц\ CHINA MEDEE


URL:

Сэтгэгдэл бичих