Цөмийн Энергийн Газрыг Н.Тэгшбаяр “дампууруулж” байна

tegsheeЦөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө “реклам”-дах дуртай нэгэн. Саяхан л гэхэд өмнөх даргынхаа унаж байсан “Ланд-200” автомашиныг Төрийн өмчийн хороонд буцааж өгнө.  “Манай ажил хот дотор байрладаг. Тэр бүр хөдөө явах шаардлага гардаггүй. Тэгэхээр надад жижиг “Соната-6” машин байхад  хангалттай байна” хэмээгээд байсан.

Гэтэл түүний үйлдэл бүхэн нь үргэлж цагаан байдаггүй бололтой. Тус газарт олон жил ажилласан  хүмүүсийг “толгой сэгсрэхэд” хүргэжээ.  Учир нь тэрээр гадны орнуудад болох сургалт, семинарт явах ёстой мэргэжлийн хүмүүсийг явуулдаггүй бөгөөд өөрийн хүрээллийн мэргэжлийн бус хүмүүсийг явуулдаг гэнэ. Цацрагийн хяналттай холбоотой семинарт явах ёстой  мэргэжлийн хүний оронд хуулийн хэлтсийн мэргэжилтэнээ явуулсан байх жишээний…

Өөрийн хувийн эзэмшил шиг ийм авир гаргаж байгаад нь эсэргүүцсэн зарим хүмүүсийг ажлаас нь чөлөөлж байгаа ажээ. Ингээд “Цөмийн энергийн газар” гэх байгууллага “хөл толгой”-гоо олохоо байсан бололтой.

Тоймчхүү

Эх сурвалж: FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих