Ж.Цэцэгдарь: Гэрлэх ёслолын ордны газрын зарим хэсгийг түр түрээсэлсэн

img.phpХэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “M-Си-Эс пропертийз Холдинг” компани Гэрлэх ёслолын ордны 3 га эзэмшил газрыг хууль бусаар авсан гэх мэдээлэл цацагдах болсон билээ. Энэ асуудлаар Гэрлэх ёслолын ордны менежер Ж.Цэцэгдариас тодрууллаа.

-Гэрлэх ёслолын ордны 3 га эзэмшил газрыг хувийн компани хууль бусаар авсан мэт мэдээлэл цацагдах боллоо. Танай эзэмшлийн газар бусдын өмчлөлд шилжсэн зүйл бий юу?
-Ташаа мэдээлэл тархаж байгаад харамсч байна. Гэрлэх ёслолын ордон болон түүний эзэмшил газар нь төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт харьяалагддаг. Нэгдүгээрт, манай эзэмшил газар нь 3 га-д хүрэхгүй 1 га.

Хоёрдугаарт, Гэрлэх ёслолын ордны хэсэг газрыг барилгын ажлын түр талбайн зориулалтаар түрээслүүлэх, түрээслэх гэрээг тодорхой нөхцөлтэйгөөр Нийслэлийн өмчийн харилцааны газар, Гэрлэх ёслолын ордон болон “M-Си-Эспропертийз холдинг” компани хооронд байгуулсан.

Гэрээнд зааснаар бол манай эзэмшил газрыг түрээслэгч тал барилгын материал түр хадгалах болон ажилчдын хувцас солих өрөө байрлуулах зориулалтаар ашиглах ёстой. Гэрлэх ёслолын ордон нь улсын өмчит газар болохоор хэн нэг дарга томилогдож ирээд өөрийн мэдлээр эзэмшил газраас зарж борлуулах хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй.

Өөрөөр хэлбэл манай байгууллага нь хуулийн дагуу түрээсийн гэрээгээр хэсэг газрыг тодорхой хугацаанд түрээслүүлсэн.

-Гэрээ дууссаны дараа түрээсэлсэн газраа ямар байдалтай хүлээлгэж өгөх ёстой вэ?
-Тус компанийн түрээсэлж байгаа газрыг гэрээний хугацаа дуусмагц хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй нийцүүлэн ногоон байгууламж, таримал мод, бут сөөгийг анхны байдлаар нөхөн сэргээж, тохижилтын ажлыг бүрэн хийж хүлээлгэн өгнө гэж гэрээнд заасан.

Н.Саранчимэг /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.