Дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 хувиар өссөн байна

Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны гуравдугаар улиралд өмнөх улирлаас 2.5 хувийн өсөлттэй байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ.

Улирлын дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн болон эцсийн ашиглалтын аргаар, оны болон зэрэгцүүлэх үнээр урьдчилсан байдлаар тооцож байгаа аж.

Үндэсний статистикийн хорооноос дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн аргаарх тооцооллыг өссөн дүнгээр болон тухайн улирлын дүнгээр хийж байна. Үйлдвэрлэлийн аргаарх ДНБ, 2005 оны зэрэгцүүлэх үнээр, эхний есөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ.


URL:

Сэтгэгдэл бичих