Монголын төр олон сая долларын нөхөн төлбөрт унана

56ef7b863c3cfc11bigМонгол Улсын төр 500 орчим сая долларын өрөнд унажээ. Энэ тоо цаашдаа нэмэгдэх хандлага байна. Энэ бол урт нэртэй хуульд хамрагдсан компаниудын төрөөс нэхэж буй нөхөн төлбөр. Өөрсдийн зардлаар хайгуул хийж, хөрөнгө оруулсан компаниуд Урт нэртэй хуулиас үүдэлтэйгээр үйл ажиллагаа явуулж чадаагүй. Тэгвэл эдгээр компаниуд эхнээсээ Монголын төрийг шүүхэд өгөхөөр болжээ. Тодорхой тоо гаргавал 100 орчим компанийн эзэмшиж буй хайгуулын лицензийн хүрээнд Эрдэс баялгийн зөвлөлөөр ашигт малтмалын нөөц батлуулахаар бэлдэж байгаа аж. Ингэсний дараа тэд шүүхэд хандаж, хамгийн бага хөрөнгө оруулалт хийсэн компани л гэхэд Монголын төрөөс 50 сая ам.доллар нэхэмжлэх жагсаалт дурайж эхэлжээ.
Энэ нь төрөөс “Урт нэртэй” хуулийн хамрах хилийн заагийг тогтоож өгөөгүйгээс болж хайгуулын ажлаа үргэлжлүүлсээр байсан компаниуд юм. 2009 онд батлагдсан уг хуулийг буруу, хэрэггүй хууль болсон гэж үзэж байгаа хүн байхгүй. Хэрэгтэй, заавал мөрдүүлэх ёстой хууль гэдэгтэй улс төрийн намууд, Засгийн газар, компаниуд бүгд санал нийлсэн. Харин яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуултад өнгөрсөн дөрвөн жилийн турш хариулж чадахгүй явсаар өдийг хүрсэнээс болж асуудал дэгдээд байгаа аж.
Ийнхүү нөхөн төлбөрт Монгол Улсын төр унах болж байна. Тэр нь татвар төлөгчдийн халааснаас гарна гэвэл эмнэлэг, сургууль хороо бүрт нэгийг барих хэмжээний мөнгө буюу Чингис бондын гуравны нэг нь тэр чигтээ нөхөн төлбөрт явах аж. 789 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд компаниудын оруулсан хөрөнгө оруулалтын зардал 451,8 тэрбум төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт 105 сая доллар, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрт 35,2 сая доллар байгаа аж. Нийтдээ 647,3 тэрбум төгрөг болно. Энэ бол компаниудын гаргасан зардал бөгөөд заавал нөхөн олговроор буцааж өгөх ёстой мөнгөний дүн. 500 сая ам.доллартай тэнцэнэ. Ийнхүү Монголын төр шүүхийн өмнө хайгуулын компаниудад нөхөн олговрын ийм их мөнгөний өрөнд унаж магадгүй болоод байна. Энэ тоо Эрдэс баялгийн зөвлөлийн шийдвэрийн дараа нэмэгдэх хандлагатай байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих