Манай үндэсний үйлдвэрлэгчид эрээнд түрээсгүй худалдааны талбай ажиллуулна

ereenМанай улсын ганзагын наймаачид ихэнх нь урдаас буюу эрээнээс бүх бараа таваараа оруулж ирдэг. Тэгвэл энэ удаа манайхан эрээнд өөрсдийн бүтээгдэхүүнээ суртчилах боломж нээгджээ. МҮХАҮТ Эрээн хотын засаг захиргаатай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Эрээн хотын худалдааны төвд Монголын бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан худалдааны талбайг нэг жилийн хугацаанд түрээсийн төлбөргүйгээр ашиглуулах гэрээг байгуулахаар болсон байна.

Тус гэрээ байгуулагдсанаар манай үйлдвэрлэгчид БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, хамтрагч түншээ олох, хөрөнгө оруулалт босгох боломжтой болох юм байна. Одоогоор энэхүү ажлын бэлтгэл хангагдаж дуусаад байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих