Ажил хэрэгч зөвлөгөө: Ажилтнуудынхаа өөртөө итгэх итгэлийг сэргээ

kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

Өнөөдрийн зөвлөгөөг “Женерал Электрик” компанийг 18 жил удирдсан домогт босс Жек Уэлч өгч

байна. Тэрээр химийн мэргэжилтэн боловч бизнесийн ертөнцөд домог болсон нэгэн. Түүний бичсэн “Сэтгэлийн өчил” хэмээх маш сонирхолтой номыг та эх хэлээрээ уншсан гэдэгт итгэлтэй байна. Өөрийнх нь бичсэнээр тугал ч хариулсан, туг ч барьсан гэдэг. Залуу захирал байхдаа “Ажилтнуудаа хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилдог, ажилдаа шаардлага хангахгүй мэт санагдвал шууд л халчихдаг” байснаа дурсамждаа бичсэн нь бий, гэхдээ тэврэх цагтаа тэврээд бүүр дээш нь өргөдөг байснаа тэрээр хүлээн зөвшөөрсөн юм. “Хүн өөртөө итгэлтэй илүү зоригтой болж, илүү их зүйлд хүрч чаддаг. Өөртөө итгэлтэй байснаар хүн илүү өндөр эрсдэлийг хүлээж хэзээ нэгэн цагт хүрч болно хэмээн төсөөлж байгаагүй тийм их амжилтад хүрдэг билээ. Бусад хүмүүст ийм шинж чанарыг суулгаж өгнө гэдэг бол манлайллын хамгийн голлох, том үүрэг байдаг. Үүнийг хийхийн тулд хүмүүст тэдний хэзээ ч хийж чадна гэж бодож байгаагүй тэр л зүйлийг боломж болон хүсэл тэмүүллийг төрүүлэн өгч, харин амжилтад хүрснийх нь дараа тэднийг урамшуулах ёстой” гэжээ. За ингээд Жек Уэлчийн зөвлөснөөр ажилт

нуудынхаа өөртөө итгэх итгэлийг сэргээгээрэй.

 

Эх сурвалж:businessnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих