“Экс” архийг хуурамчаар үйлдвэрлэж байжээ

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух 50 настай иргэн Д гэгч “Экс” буюу “Экспорт”, “Ерөөл” архийг хуурамчаар савлаж байжээ.

Тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс иргэн  Д–г 39 шил “Экспорт“ архи, 38 шил “Ерөөл” архийг  хуурамчаар “үйлдвэрлэж” байсныг газар дээр нь илрүүлэн, хэргийн газраас эд мөрийн баримтаар 77 шил цагаан архи, гурван литр спирт хураан авчээ.

Одоогоор хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн үргэлжлүүлэн шалгаж байна.

Г.Билгүүн /gogo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих