Би оюутан бас …/Үргэлжлэл-4/

Үргэлжлэл …

Охин өөрийгөө Жанет гэж танилцуулаад, Анди, Торстен хоёрт таван сарын өмнөөс ажиллаж байгаа, мөнгөө цагт нь тавьдаг гайгүй залуус болохыг нэмж өгүүлэв. Биднийг танилцаж байх зуур видео чаатад зочин холбогдлоо. Жанет мониторын хажуугийн webcam-ын урд очин хар тангогаа тайчин, үсийг нь хуссан умдагаа илж эхлэв. Дууны суваг хаалттай боловч тэр амьсгаадаж байв. Ямар ч хүүхэн ганцаараа сууж байгаад хоёр секундын дотор команд авсан мэт сэрэл нь хөдлөхгүй нь ойлгомжтой болохоор түүний хуурамч дүр эсгэж байгаа тодорхой.

Улаан гудамж, лекцийн танхим хоёрын дундах өөрийн сонгосон давхар амьдралынхаа тухай илэн далангүй, сэтгэл хөдөлгөм хэрнээ итгэл төгс өгүүлэх үнэн түүх энэхүү номд гарна. Номын зохиогч Соня Росси Италид төрсөн. Хорин таван настай, Берлинд амьдардаг, математикийн ангийн оюутан. Нэг хүүтэй.

Гэхдээ зочинд энэ шоу таалагдаж байгаа болтой “Чи намайг бүр галзууруулах нь, янаг гичий минь битгий зогсоорой, минийх бүр хав хатуу болчихлоо” гэж бичиж байв. Гурван минутын дараа зочин гарч, Жанет ч хувцсаа өмслөө.

“Ихэнх хүмүүс уддаггүй, чиний хөх умдаг хоёрыг чинь хараад л тавьчихдаг юм. Ганц хоёр хүн камерын өмнө шээх юмуу, үтрээндээ гарын атгаа бүхлээр нь хийхийг гуйдаг, гэхдээ чи түүнийг нь хийх албагүй л дээ” гэлээ. 10 минутын дараа Жанетын ажлын цаг дууслаа. Түүний нөхөр нь өдөржин ажилладаг, дээрээс нь нялх хүүхэдтэй гэнэ. Жанет нуруун дээрээ сэлэм гартаа барьсан лусын охины шивээстэй бөгөөд түүнийгээ “Миний зэрлэг явсан үеийнх” гэж тайлбарлав. Жанет хараажаар интернет тайчигчийн ажлаа “зэрлэг” гэж үзэхгүй байгаа нь намайг бага ч гэсэн тайвшруулав. Ганцаараа үлдээд зүрхэн хэлбэртэй дэрнүүдийн дунд тухлан анхаарлаа төвлөрүүлэхийг хичээв. Миний сэтгэл түгшсэндээ хөлөрч, ямар эртэй чаатанд уулзах бол гэхээс зүрх амаар гарах шахаж байлаа. Азаар би тэднийг харахгүй, тэд намайг харахад л хангалттай байлаа. Би Маша гэдэг нэрээр орлоо. Ямар ч чаатны секс харьцагч өөрийн жинхэнэ нэрээ хэлдэггүй нь тогтсон дүрэм гэдгийг Жанетаас сонсож өөртөө ийм нэр сонгосон хэрэг л дээ. Гурван минутын дараа эхний зочин холбогдлоо. Тэр өөрийгөө “Шувуу” гэж нэрлээд намайг зүгээр л нүцгэн харахыг хүсэв.

Би алгуурхан тайчиж, хуруунууд маань компьютерийн товчлуур дээр гүйж байх хооронд аль болох секси байхыг хичээнэ. Хувцсаа тайчих, харилцагчдаа эротик үг бичих, камерын өмнө хөдлөхийг нэгэн зэрэг хийнэ гэдэг урлаг болохыг ойлгож өөрийгөө болхи байгааг ч мэдэрч байв. “Би ч бас чамайг эзэмдмээр байна гэх юмуу би тачаадаад шал нойтон болчихлоо” гэх зэрэг өгүүлбэрүүдийг бичиж байлаа. Хоёр минутын дараа “Шувуу” гараад явчихав. Ер нь дундаж хугацаа иймэрхүү байдаг аж. Ийм маягаар хэдэн цаг өнгөрөхөд би ажлаа ерөнхийд нь гадарлах болж ихэнхийнх нь сэтгэлийг хэсэг хоосон хэллэгээр хангаж болохыг ойлгов.

Хэд хэдэн хүн миний утас хаягийг гуйж, уулзахыг хүсч байсан ч энэ бүхэн хориотой, тэгээд ч надад ийм газраар эргэлдэгч хэн нэгэнтэй уулзах сонирхол байсангүй. Азаар эхний өдөр над руу хүн утасдсангүй. Утасны сексийг энд санал болгодог бөгөөд чаатлахаас хамаагүй үнэтэй үйлчилгээ байлаа. Чаатад холбогдогсод ихэнхдээ “Надад мээмээ харуулаач, доод уруул, хэлүүгээрээ тоглооч, би чиний бөгсний бяцхан нүхийг хармаар байна” гэх мэтээр өрнөж, хэлснийг нь хийчихвэл тэгсгээд чаатнаас гарч одно. Цөөхөн хүн л “Их баярлалаа, галзуу таашаал авлаа” гэсэн эелдэг мөрүүд бичих боловч ихэнх нь баяртай ч байхгүй алга болно. Ерөнхий зарчим нь конторын ажлаас ч уйтгартай. Чаатад зочин байхгүй бол ганцаараа нэг өрөөнд суугаад л цаг өнгөрөөх гэж зүдрэнэ. Тамхи угсруулан татаж, авчирсан номоо юмуу тэнд хэвтэх сэтгүүлүүдийг уншиж, шоколадтай үрэл идэн цаг нөгцөөнө. Ингэсээр хов жив бичдэг сайтуудыг ч андахаа больж, дотуур холбоогоор доод давхарт өрөөндөө над шиг уйдан суугаа дарга Андреастайгаа чаатлах маань ихэслээ. Бидний ярианы ганц сэдэв нь секс. Нэг орой чаат хоосорч Андреас эхнэртэйгээ амьдрах нэг хугацаанд явалдаж байсан хүүхнүүд, тэдэнтэй өнгөрөөсөн шөнүүдийнхээ түүхээс баахан чалчив.

Би ч гайхаж цочирдсон дүр эсгэн “Чамайг ёстой тэгж бодож байсангүй” гэж бичлээ. “Хүүш, би хүн алаад зоориндоо нуучихаагүй, архи уудаггүй, гадуур найзуудтайгаа хэсээд байдаггүй, мөрийтэй тоглодоггүй. Хүүхнүүд та нар яахаараа ингэдэг юм бэ, чөтгөр ав гэж. Би бас хүн шүү дээ” гэсэн хариулт ирлээ. “За за тоглосон юм, би ч бас Тереза эх биш” гэсэн хариулт өгч орхив. Тэр өнгөт арьст Андреас миний мэдэх хүмүүсээс хамгийн герман зантай нь байв. Цаг нарийн барина, үргэлж юмаа эмхэлж цэгцлэнэ, бусдын талаар хэзээ ч муу зүйл хэлдэггүй гээд магтвал түүнд олон сайн чанар байдаг.

Гэтэл чаатаар авгайгаа үеэл дүүтэй нь хоёр жил араар нь тавьснаа дэлгэлээ. Хеллерсдорфын барилгын дэлгүүрт ажилтай халуухан хамаатан хүүхэнтэйгээ өдөр бүр үдийн завсарлагаар машинд нь авалцдаг байж л дээ. Энэ явдал хүүхний нөхөр эхнэртээ гэнэтийн бэлэг барихаар ажлаасаа чөлөө аваад энэтхэг ресторанд ширээ захиалсан өдөр ил гарчээ. Романтик үдийн хоол нь машины цонх хоёр хуваагдаж, Андреасын нүд хөхөрч булуу болон, хоёр гэр бүл сүйдсэн явдлаар солигдож. Энэ бүхнийг сонссоныхоо дараа “Сайхан л гэр бүлийн түүх байна” гэж би бичлээ. Нэг зочин холбогдож бидний яриа тасарлаа. Ээлжит зочин миний улаан фен, хуучин танил Хорст байв. Өөрийнх нь хэлснээр тэр 40 орчим настай, цэцгийн худалдаа эрхэлдэг, Готтбусд хувийн орон сууцанд амьдардаг нэгэн. Хоёр жилийн өмнө хайртай хүүхэн нь нэг барилгын компаний баян захирлыг дагаад Бразил руу алга болсон гэдэг. Харин Хорст өрөндөө баригдан ганцаар хоцорсон аж. Түүнийг тайтгаруулдаг зүйлс нь алдагдсан хайрынх нь эзэн Сюзигийнхаа дараа авсан Аляск овчарка, бас өдөр тутмын чаатны харилцаа байв.

“Би компьютерийнхаа өмнө суугаад мөсгүй Jack Daniels ууж, гартаа боовоо атган, хөөрхөн Маша чамайгаа нүцгэлэхийг хүлээж байна” гэж бичжээ. Би ч бүтэн оройжингоо зөвхөн түүнийг хүлээж байсан юм шиг аяглана. Эхлээд хөхөвчөө дараа нь дотоожоо авч шидсэнд тэрээр даруй манай үнэтэй 0190-тэй hotline-ны дугаар луу залгав. Намайг тайчмагц сэрэл нь хөдөлж, мөнгөний асуудалтайгаа мартсан бололтой. Миний том хөх, өмнө зүгийн аялга түүнийг догдлуулдаг гэж тэр байнга хэлдэг.

– Байна уу? Би түүний ичимхий хоолойг дор нь таньж, инээхээ дөхөв. Энэ хөөрхий эр зөвхөн дэлгэцнээс нүцгэн бие харж, хэсэг доромжлол утсаар сонсохын төлөө хэдэн зуун евро жилд төлдөг гээд бодохоор хөгийн санагдана. Хошногоны ац, янхны хүүхэд, новшийн архичин гэх зэрэг хэлэхээс хэцүү санагдах үгээр өөрийгөө доромжлуулахыг хүсч гуйна. Эдгээр үгнүүдийн дараа миний тоглолт унтрах боловч өнөөх маань орой болгон швейцарийн галт тэрэгний жолооч шиг л цагтаа гозойж, чаатлаж, утсаар ярих зуураа гар хангалга хийгээд дараа нь унтахаар явна. Нэг удаа би хамт ажилладаг Сандрад Хорстын тухай ярилаа.

Сандра урьд нь хүнсний дэлгүүрийн худалдагч байсан гэдэг. Аварга том хоёр хөх нь цамцнаасаа үсэрч гарах дөхдөг, 80 кило татдаг хүүхэн. Миний яриаг анхааралтай сонсож байснаа “Хүмүүс улам л солиотой болоод байх юм. Хэдхэн евроны төлөө ийм юм хиймээргүй л байна” гэснээ дуугаа намсган “Чи залуу байна, охин минь. Чи илүү их мөнгө олж чадна. Би саяхан нэг захиалгын агентураас гарсан юм. Яахав, би бараг 40-тэй болчихсон юм чинь гомдоллоод байх юм алга. Тэнд би од болон гялалзаж байсан үе бий. Харин чи энэ гадаад төрхөөрөө их мөнгө олно доо. Чи надад итгээд тийшээ явбал энд олж байгаа чинь юу ч биш. Ёстой онигоо гэдгийг мэдэх болно” гэж шивнэв.

Би Сандраг сүрхий сайн танихгүй ч яагаад ч юм түүнд сайн байдаг байлаа. Тэр инээж хөхрөхөөс өөр юмгүй, хумсаа ягаанаар будсан охид шиг биш, буурь суурьтай, шулуухан нэгэн. Тийм байлаа гээд түүний янхнаар ажиллах зөвлөгөөг дагана гэж байхгүй л дээ. “Би хэзээ ч янхан болохгүй, найз залуудаа хайртай, зөвхөн түүнтэйгээ л галзуу секс хийхийг хүсдэг“ гэж бардам хэллээ.

Сандра инээгээд “Харж л байя. Чамд ийм шаардлага гарахгүй гэж найдъя. Гэхдээ хэзээ нэгэн цагт чамд мөнгө хэрэг болж, чи энэ бохир зүйлд хутгалдах л болно. Би чамаас арай олон оймс элээж, хоёр хүүхэд ганцаараа өсгөсөн хүн мэдэж байна. Экс нөхөр гэж нэг хар архичин намайг зөнд нь хаячихсан юм” гэлээ. Дараа өдөр нь би эхнийхээ цалинг бэлнээр аваад түүний сануулгыг дор нь мартчихав. Ийм олон зуутын дэвсгэрт нэг доор гартаа барьж байсангүй.

Баяртайгаар Андреасын хацар дээр үнсээд, бүх хүнд өдрийг сайхан өнгөрөөхийг хүсээд хар хурдаараа дэлгүүр хэсэхээр гүйлээ. Гурван тор дүүрэн хувцас…

Сүүлийн нэг жилд миний хийсэн жинхэнэ худалдаа энэ байв. Өөрийнхөө бие цогцсоор энэ мөнгийг олсон байх нь ямар хамаатай юм бэ? Тэр эрчүүдэд надаас юу үлдсэн гэж? Монитор дээрх дүрс шүү дээ хэмээн өөртөө хэлсээр…

Үргэлжлэл бий …

ЭХ СУРВАЛЖ: ЦАГ ТӨР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих