Мишель Платини Монголд ирлээ

Mishel-Platini-posetit-Azerbaydzhan-1356787264_pla

Хөлбөмбөгийн бүх цаг үеийн дэлхийн шилдэг найруулагч хэмээгддэг Францын хөлбөмбөгийн домогт тоглогч, Европийн хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ дэд ерөнхийлөгч Мишель Платини өнөөдөр 10:30 цагт хувийн онгоцоороо Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газардсан байна.

Монголын хөл бөмбөгийн холбооны урилгаар нэг өдрийн хугацаатай манай оронд айлчил буй түүний өнөөдрийн арга хэмжээний талаар танилцуулж байна.

14:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбоонд зочилж, удирдлагуудтай уулзаж Футзалын ордонд болж буй “Дэрэн цом” өсвөр үеийнхний олон улсын тэмцээнийг үзэж, сонирхоно.

15:10 цагт NTV телевизэд зочилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт ток шоунд оролцоно.

20:00 цагт Х

үндэтгэлийн зоог барина.

Харин маргааш үүрээр тэрээр Казахстан улсыг зорих юм байна.

Ugluu-logo17


URL:

Сэтгэгдэл бичих