Мобиком компани ашиг олохын тулд дэргэдээ 1199 мэдээллийн лавлахын үйлчилгээг ажиллуулж байна

Mobicom-630x472Манай улсад дөрвөн оронтой тусгай дугаарын үйлчилгээ эрхлэгч 100 гаруй байгууллага байдаг. Үүнээс 10 гаруй нь 12 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, иргэдийн цаг завыг хөнгөвчлөхийн зэрэгцээ дотооддоо ажлын байрыг ихээр би болгосон билээ. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсын хууль, тогтоолыг зөрчиж, үндэсний компаниудыг зах зээлээс шахаж эхэлснийг холбогдох газруудын хяналт сул байна гэж УИХ-ын гишүүд үзлээ. Мөн хууль зөрчиж байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа.

Үндэсний компаниудыг гадаадын хөрөнгө оруулалттай компани давуу тал ашиглан Монгол Улсын хууль, тогтоолыг зөрчиж, зах зээлээс шахаж эхэлсэн нь иргэдийн мэдээлэл авах эрхийг зөрчиж байна. Учир нь “Мобиком” корпораци тусгай дугаарын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай байгуулсан орлого хуваах гэрээгээ зөрчиж, өөрт ашигтай байдлаар шийдэх болжээ. Улмаар тус компани 4 оронтой 1199 лавлахыг ажлуулж эхлэснээр үндэсний мэдээллийн лавлахуудыг зах зээлээс шахаж монопол болох гэсэн оролдлого гэсэн хандлага ч нийгэмд байгаа юм.

Харин дэлхийн улс орнуудын үүрэн телефоны компаниуд ашгийн төлөө бус иргэдэд нээлттэй мэдээлэл өгөхийн тулд хажуудаа лавлах мэдээллийн төв ажиллуулдаг юм байна. Жишээлбэл, Японы “Докомо”, “Вилком” компаниуд дэргэдээ энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг бол Солонгос улсад үүрэн телефоны компаниуд ашгийн төлөө бус үйл ажиллагаа өргөтгөхийн тулд мэдээлэл лавлахын үйлчилгээг үзүүлдэг байхад харин Монгол Улсад “Мобиком” компани дэргэдээ 1199 мэдээллийн лавлахын үйлчилгээг ашиг олохын тулд ажиллуулж байна.

УИХ-ын гишүүн А.Тлейхан: “Мобиком” корпораци ХХЗХ-ноос гаргасан тогтоолыг зөрчиж байна

Тлейхан Өрсөлдөөн бол тэгш байх ёстой. Ганцаараа монопол байна гэж байхгүй. Үүнийг хуульчилсан. Шалгадаг, хянадаг ШӨХТГ гэж хяналт тавьдаг газар байна шүү дээ.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол улс шиг оронд компанийн тухай хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй

О.Баасанхүү Монопол гэж нэрлээд байгаа компаниудын талаар хууль өөрчлөх цаг нь болсон. Монгол шиг улс оронд Компанийн тухай хуулинд өөрчлөлт оруулаад заавал тодорхой хэсгээ ХК болохыг шаардах ёстой юм. Мобикомын хувьд овшоор данс нээчихсэн компани гэж ойлгож байна. Яагаад гэвэл давхар татварын гэрээгээр татвар төлдөггүй байсан. Ер нь бол цаашдаа компанийн асуудлыг маш өндөр түвшинд авч үзэх шаардлагтай юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энэ бол цэвэр монополын бодлого, монопол гэж дураараа дургиж, шударга бус өрсөлдөхийг хэлнэ

ganbaatar-300x206Мэдээллийн лавлахуудад хэцүү карер тавьж, өөрийнхөө компанид маш олон давуу тал үүсгэж шударга бус өрсөлдөөнөөр бусдыг цохиж унагах үүд хаалга нээгдэж байна. Энэ асуудлыг шийддэг, зохицуулдаг газар байгаа. Чадал нь хүрэхгүй байгаа бол би өөрийнхөө “Оюу толгой,” эрүүл мэндийн даатгал зэрэг хийж байгаа ажлуудаа цэгцэлчихээд ороход хэзээд бэлэн байна.

Энэ нь Монголын үүрэн телефоны салбарт анхдагч компани давуу талаа ашиглан зах зээлд шударга бус өрсөлдөж байгааг давхар харуулж байна. Уг нь бол дөрвөн оронтой тусгай дугаарын үйлчилгээ нь дэлхийд аль хэдийнэ хөгжсөн үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ өндөр хөгжилтэй бүх оронд хэрэглэгдэж, үйлчилгээ эрхлэгчдэд үүрэн телефоны компаниудтай хамтын ажиллагааны хүрээнд хэрэглэгчдэд шуурхай үйлчилгээ үзүүлж, иргэдийн цаг завыг хөнгөвчилсөн талархал хүлээсэн үйлчилгээ юм. Гэтэл манай үүрэн телефоны компаниуд сайн үйлчилгээ гэхээсээ илүү зөвхөн ашиг харж, үндэсний мэдээллийн лавлахуудыг зах зээлээс шахаж, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа тогтоолыг удаа дараа зөрчсөөр байна.

С.Сумхүү  http://www.mass.mn/80291.html


URL:

Сэтгэгдэл бичих